Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

Бийрээр амилсан “Дэлхий ээж”

Монголын уран зургийн галерейд энэ сарын 18-нд “Дэлхий ээж” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийнэ. Одоогоос 30 жилийн өмнө яруу найрагч “Дэлхий ээж” дууны шүлгийг бичиж, эх орныгоо хайрлах учрыг хүмүүст зүрх сэтгээлээрээ мэдрүүлж өгсөн. Энэхүү үзэсгэлэнд яруу найрагч Г.Мэнд-Ооёо, зураач Д.Баттөмөр нар яруу найраг, уран бичлэг зэрэг гайхалтай бүтээлүүдээ дэлгэх аж. Мөн үзэсгэлэнд яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн цуглуулгийн сан хөмрөг дэх уран бичлэгийн болон гар бичмэлийн нийт 80 орчим бүтээл тавигдах нь ээ. Бидний зүрх сэтгэлээс гарсан уран бүтээл бүхэн үнэ цэнэтэй байдаг. Үүнийг хүмүүст хүргэхийн тулд уг үзэсгэлэнгийн гол утга учир оршино гэжээ.<?xml:namespace prefix = o ns = "urn:schemas-microsoft-com:office:office" ?>

← Мэдээний архив руу буцах