Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

Аялал жуулчлалын салбарын шинэ сайд Ц.Оюунгэрэл Жефрей

Аялал жуулчлалын салбарын шинэ сайд ц.оюунгэрэл жефрей — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

8-р сарын 17-ны Баасан гарагт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэр дэвшүүлж УИХ-д оруулж батлуулснаар шинэ Засгийн Газар бүрэлдэж эхэлсэн билээ. Шинээр сонгогдсон сайд нарын дунд цорын ганц эмэгтэй сайд байгаа нь Цэдэвдамбын Оюунгэрэл Жефрей бөгөөд манай аялал жуулчлалынхны асуудлыг хариуцах юм. Тэрбээр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар 1984-1990 онд ажилласан Д.Содномоос хойш гадаадын иргэнтэй гэрлэсэн цорын ганц сайд болж байгаа ажээ.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Цэдэвдамба Оюунгэрэл Жефрей Төгссөн сургууль, мэргэжил: 1983 онд Хөвсгөл аймгийн Нэгдүгээр 10 жилийн дунд сургууль 1988 онд Свердловскийн УААДСургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Эрдмийн зэрэг, цол: Бизнесийн удирдлагын магистр, Олон улсын бодлого судлалын магистр Ажилласан байдал: 1988-1991 онд Хөвсгөл аймгийн МТХУГазар мэргэжилтэн 1991-1992 онд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст хэлтсийн дарга 1993-1995 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар мэргэжилтэн 1996-1997 онд Монгол Улсын Их Хурлын дэд даргын туслах 1997-1998 онд Өмч хувьчлал төсөлд оффис менежер 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах 1998-2000 онд Монгол Улсын Их Хурал дахь МҮАН-МСДН-ын бүлэг, бүлгийн ажлын албаны дарга 2000-2003 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх 2000-2004 онд “Эрх чөлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирал 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх 2007 оноос “Нутгийн шийдэл сан” ТББ-ын тэргүүн 2008-2009 онд “Өү-Жи-И” компаний захирал 2009-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх 2010 оноос Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Шагнал:2009 онд Алтангадас одон Гадаад хэл: Англи, орос хэлтэй.

← Мэдээний архив руу буцах