Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

Агаарын хөлгийг шатахуунаар хангах шинэ бааз

Нисэх онгоцнуудыг шатахуунаар хангах шинэ баазыг Буянт-Ухаад байгуулжээ. Монгол-Оросын хамтарсан “Мэргэван” ХХК-ны энэхүү бааз 40000 тонноос дээш шатахуун хүлээн авч онгоц цэнэглэх хүчин чадалтай ажээ. Түүнчлэн шатахуун буулгах ачих байгууламждаа ус ялгах, шүүхээс гадна шатахууныг бүх шатанд нь хэмжиж тооцоог хөтлөх автоматжуулалтын системийг нэвтрүүлжээ. Өнгөрсөн оны 5-р сард “Сод Монгол групп” ХХК, ОХУ-ын “РН-Аэро” нийгэмлэгүүд хамтран “Мэргэван” компанийг 2 улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулж байжээ. Монголын агаарын хөлгүүдийн шатахууныг өмнө нь “А-Жет” компани дангааара нийлүүлж байжээ. Тэгвэл уг бааз байгуулагдсанаар зах зээлийн шударга өрсөлдөөн бий болж шатахууны нийлүүлэлт тогтворжих бөгөөд авиакомпаниудын тийзний үнэ ч буурах боломж бүрдэнэ хэмээн “Мэргэван” компанийхан үзэж байна. <?xml:namespace prefix = o ns = "urn:schemas-microsoft-com:office:office" ?>

← Мэдээний архив руу буцах