Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

Аэро Монголиа-гийн шинэ онгоц

Аэро Монголиа-гийн шинэ онгоц — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Аэро Монголиа ХХК нь Embraer ERJ-145LR агаарын хөлөг худалдан авсан бөгөөд энэ онгоц 2004 онд үйлдвэрлэгдсэн 862 дахь агаарын хөлөг аж. 50 зорчигчийн багтаамжтай, цагт 850 км хурдалдаг, тасралтгүй 2900 км туулах чадвартай, холын зайн онгоц юм. 11000 м өндөрт нисэх ба ийм өндөрт агаарын эсэргүүцэл бага, дагаад түлшний зарцуулалт ч багасах аж. Embraer ERJ-145LR нь тийрэлтэт хөдөлгүүртэй тул орон нутагт өдөрт 5 удаагийн нислэг үйлдэх чадамжтай гэнэ.

Эл онгоцоор орон нутагт нислэг үйлдэхээс гадна Тяньжин, Новосибирск, Казахстаны Усть-Камникорск, Нурсултан зэрэг хотуудад нислэг хийхээр төлөвлөж байна. Цаашид Аэро Монголиа ХХК орон нутагт 20%-ийн хөнгөлөлттэй нисэх бололцоог нээхийн төлөө ажиллаж байна.

← Мэдээний архив руу буцах