Travel Hub Mongolia

Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад аялагчдад зориулсан зөвлөгөө

Монголд хүртээмжтэй аялал хөгжиж эхэлж байгаа ч саад бэрхшээл олон хэвээр байна. АНУ-ын Төрийн департаментын мэдээллээр төрийн байр, нийтийн тээвэр ихэнхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжгүй байна. Улаанбаатарт харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан тэмдэгтэй явган зам бий ч олон саад байдаг. Цахилгаан шат тэргэнцэр орохоор жижиг байх нь түгээмэл.

Азийн хөгжлийн банк 2019 онд Монгол Улсын Засгийн газартай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын тайлан гаргасан. Тайланд хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль болон хүртээмжтэй орчин бүрдүүлэх ажлыг тусгасан.

Аялалаа төлөвлөхөд анхаарах зүйлс

  • Аяллын компанитай урьдчилан ярих. Тэргэнцэр ашигладаг, хараа, сонсголын бэрхшээлтэй бол тодорхой хэлээрэй.

  • Буудлыг шалгах. Цахилгаан шатын хэмжээ, ариун цэврийн өрөөний өргөн, босго зэргийг асуух. Гэр буудал нам хаалга, өндөр босготой байдаг.

  • Алс нутагт эмнэлэг хол. Ахмад болон архаг өвчтэй аялагчид даатгал, хангалттай эм, дулаан хувцастай байх хэрэгтэй.

  • Замын ачааг тооцох. Шороон замаар олон цаг сэгсрүүлж явдаг. Дотоод нислэг, тасалдаатай маршрутыг сонгож болно.

  • Туслах нохойтой бол. Монголд туслах нохой ховор, олон нийтийн байранд оруулдаггүй. Урьдчилан асууж тохиролцоорой.

Эх сурвалж

Эх сурвалж

Хэн, хэзээ

Юу авсан

Mongolia International Travel Information

АНУ-ын Төрийн департамент

Хүртээмжийн өнөөгийн байдал, туслах нохой

Living with Disability in Mongolia: Progress Toward Inclusion

Азийн хөгжлийн банк, 2019

Хууль тогтоомж, хүртээмжтэй орчин

← Хүртээмжтэй аялал руу буцах