Travel Hub Mongolia
Сайханы сарлаг - Наадам (Өмнөговь)

Сайханы сарлаг - Наадам (Өмнөговь)

Өмнөговь

Соёлын утга

Зохион байгуулагч:

  • Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар

  • Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар

  • Аймгийн Биеийн тамир спортын газар

  • Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо

  • Баяндалай, Хүрмэн, Ханхонгор, Булган, Сэврэй сумдын Засаг даргын Тамгын газар

Сайханы сарлаг - Наадам (Өмнөговь) — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Зорилго: Говь нутагт аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх, уламжлалт мал аж ахуй, сарлаг сүрлэг устаж үгүй болохоос хамгаалах тоо толгойг нэмэгдүүлэн өсгөж үржүүлэх, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, сарлагийн ашиг шим, тэдгээрийн бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах замаар сарлагийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх

Хугацаа: 5-р сарын дунд 10 хоногт Зохиогдох газар: Говь гурван сайхан уул - Ёлын ам

Зохион байгуулах үзэсгэлэн: Сарлаг болон бусад малын сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа Ноос ноолууран бүтээгдэхүүн, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа

Арга хэмжээ, тэмцээн уралдаан

  • Сайханы сарлаг - уулзалт хэлэлцүүлэг

  • Сарлаг малын зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн

  • Багийн танилцуулга

  • Сарлаг зүслэх, бугуйлдах

  • Сарлаг хөөвөрлөх

  • Сарлагийн хөөврийг ээрэх, түүдэглэх, тугалын хүзүүвч хийх

  • Сарлаг булгиулах

  • Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах

  • Сарлагийн уралдаан (1км)

  • Сарлаг ачаалах тэмцээн

  • Сум бүрийн нийтийн хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн

Холбогдох утас: 99074355

Аймаг
Өмнөговь
Аялал захиалах

Захиалга joinme.mn дээр хийгдэнэ.

Бусад баяр наадам