Аймаг бүр аяллын чиглэлээ хэрхэн удирдах вэ?
DMO (Destination Management Organization) гэдэг нь нэг чиглэлийн төр, хувийн хэвшил, иргэдийг нэг алсын хараанд нэгтгэдэг тэргүүлэх байгууллага (UNWTO, 2019). Монголд энэ үүргийг хуулиар аймгийн Засаг дарга хүлээдэг бол тусдаа DMO байгуулах заалт алга.
Хууль юу гэж заасан бэ? Аялал жуулчлалын тухай хууль (шинэчилсэн найруулга, 2023.05.04; legalinfo.mn англи орчуулга) аймгийн Засаг даргад дараах үүргийг өгсөн (23.1):
бүсийн аялал жуулчлалын хөгжлийн төлөвлөгөө боловсруулж ИТХ-д татах;
орон нутгийн аялал жуулчлалын мэдээллийн сан хөтлөх;
дараа оны арга хэмжээг 10-р сарын 1-ний дотор зарлах;
шаардлагатай бол аялагчдын мэдээллийн төв байгуулах;
аялал жуулчлалын сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ авах.
Иймээс аймаг бүр мэдээллийн сан, арга хэмжээний хуанли, аялагчдын мэдээлэл гэсэн гурвыг биелүүлэх ёстой. Энэ гурав нь Travel Hub-ын аймгийн хуудастай шууд давхцдаг.
Олон улсын жишиг:
GSTC Destination Criteria v2.0 (2019.12.06) чиглэлийг 4 хэсгээр үнэлдэг: A тогтвортой удирдлага, B нийгэм-эдийн засаг, C соёл, D байгаль орчин. Эхний шалгуур (A1) нь төр, хувьд, иргэний нийгмийг хамарсан удирдах байгууллагатай байх. B1 нь аялал жуулчлалын эдийн засгийн хувь нэмрийг жил бүр ил тод тайлагнах.
Sustainable Travel Finland чиглэл ба компанид 7 алхамтай, үнэгүй хөтөлбөр санал болгодог. Чиглэл тэмдэг авахын тулд сүлжээнийхээ 51%-ийн компани тэмдэгтэй байх ёстой. 2023.09-ийн байдлаар 5 чиглэл, 367 компани тэмдэг авсан.

