Travel Hub Mongolia
Унамхай модотын агуй — зураг 1

Унамхай модотын агуй

Байгалийн үзэсгэлэнт газар · Дорнод аймаг

Зураг: touristinfocenter.mn
Унамхай модотын агуй — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух багийн Унамхай модот хэмээх газарт нутгийн малчин залуу нэгэн агуй байгааг олж сумын Засаг даргадаа дуулгажээ. Улмаар аймагт мэдэгдсэнээр холбогдох хүмүүс ирж үзсэн бөгөөд 15 давхар байшинтай тэнцэх хэмжээний урттай гүн, ёроолдоо цэнгэг устай агуй байна гэнэ. Агуйн ам ганц хүн шургаж орохоор зайтай боловч цаашлах тусам өргөссөн, жонш ба цахиур маягийн чулуулаг тогтоцтой, гэрийн чинээ хэмжээ бүхий хоёр том тойрог талбайтай, их хэмжээний тарваганы ясны үлдэцтэй байгаа аж. Цаашид хамгаалалтанд авч сайн судлах шаардлагатай гэж үзсэн байна.

Товч мэдээлэл

Харьяалах аймаг
Дорнод аймаг
Сум, дүүрэг
Дашбалбар сум

Дорнод аймаг дахь бусад байгалийн газар