Travel Hub Mongolia
Говийн улаан шаварлаг хадан цохио, үдшийн гэрэлд
Түүх & өв

Байгаль

Говь, тал хээр, тайга, Алтайн нуруу болон Монголын ховор зэрлэг амьтад.

Хөхтөн амьтад

Зүүнгар даахай

Stylodipus sungorus Sokolov and Shenbrot, 1987

Зүүнгар даахай — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Баг. Мэрэгчтэн – Rodentia Овог. Алагдаагынхан – Dipodidae

Статус: Нэн ховор, унаган зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Бие 90-125 мм, сүүл 130-165 мм. Хойд тавхайн урт 54-58 мм, биеийн жин 85-90 г. Хоншоор богинохон. Чих жижиг, дугуй хэлбэртэй. Зүс нуруун хэсгээрээ элсэрхэг саарал. Сүүлний үзүүрийн үс бараан. Хойд мөч 3 хуруутай, тавхайн дотор төв хэсэг нүцгэн, хуруу болон түүний хажуу тал сийрэг үстэй.

Тархац, байршил нутаг: Аж богдоос баруун тийш Алтайн өвөр говийн Зүүнгарын хэсэг буюу Баруун хуурайн хотост тархжээ.

Амьдралын онцлог: Говийн элсэрхэг болон шаварлаг хөрсөнд нэлээд гүн нүхэнд амьдарна. Зун намрын улиралд үрээр хооллоно. Жилд нэг удаа төрөхдөө 3-6 зулзага гаргана. Өвөл ичээлнэ.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Малын тоо толгой өссөнөөр бэлчээрийн талхигдал бий болж, амьдрах орчны доройтол нүүрлэж болзошгүй. Цөлжилт, хуурайшилт, олон жилийн гангийн давтагдал зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр тоо толгой хомдсон. Устах аюулд орсон, унаган зүйл.

Хамгаалсан байдал: Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн. Тархац нутгийн 41 орчим хувь улсын тусгай хамгаалалтай газарт хамрагддаг.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологийг судалж, хамгаалах үндэслэлийг боловсруулж, хамгаалалтыг сайжруулж, удмын санг хадгалах.

Stylodipus sungorus Sokolov and Shenbrot, 1987 Rodentia Dipodidae

Status: Very rare, endemic species. Globally, according to the IUCN Red List Categories and Criteria, the species listed as –Endangered; Regional evaluation-Endangered.

Distribution And Range: Dzungarian Govi Desert including Great Govi Section B Strictly Protected Area West of Aj Bogd, to Zuungariin Govi Southern Altai Govi or Batuun.

Habitat: Desert sandy and loamy soils in deep burrows.

Population and threats: Threats: environmental changes and habitat degradation. Drying of water sources and droughts threaten this species. Habitat degradation through grazing by increasing livestock. With population numbers increasing land degradation.

Conservation and efforts: Listed as Very Rare in the Mongolian Law on Fauna. Approximately 41% of the species’ range in Mongolia. Occurs within protected.

Further Action: Study is distribution, range and biology, develops protection rationale, improve conservation measures, preserve gene pool.

Эх зохиол, мэдээ: 1. Дуламцэрэн, 1970, 2. Соколов нар, 1980, 3. Цэвэгмид нар, 1988, 4. Clark нар, 2006, 5. Соколов нар, 1998. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013

← Ан амьтан руу буцах