Travel Hub Mongolia
Говийн улаан шаварлаг хадан цохио, үдшийн гэрэлд
Түүх & өв

Байгаль

Говь, тал хээр, тайга, Алтайн нуруу болон Монголын ховор зэрлэг амьтад.

Шавж, сээр нуруугүй амьтад

Штуббендорфын дэвүүр

Parnassius stubbendorfi Menetries, 1848

Штуббендорфын дэвүүр — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Баг. Эрвээхийтэн - Lepidoptera Овог. Дэвүүрлэгтнийхэн – Papilionidae Статус: Ховор зүйл.

Таних шинж: Далавчны дэлгэмэл урт 50-70мм. Далавчны өнгө цагаан, цайвар шаргал, урд далавчны үзүүр хэсэг болон гадаад хүрээ сааралдуу, тунгалаг. Далавчны судас тод, толбожилт бараг байхгүй, зарим тохиолдолд эрэгчиний урд далавч толбо маягийн хар сүүдэртсэн хэсэгтэй. Хойд далавчны доод ирмэг хар, дотогш дугуйрсан. Бие хар үстэй. Тархац, байршил нутаг: Хөвсгөлийн Дархадын хотгор, Хөвсгөл нуурын баруун эрэгт байрлах өндөр уулсын тагын нугад байршина.

Амьдралын онцлог: Жилд нэг удаа үржилд орно. VI сарын сүүлийн хагасаас VII cap дуустал ниснэ. Нарлаг, дулаан байх үед маш идэвхтэй нисч цэцгийн тоос балаар хооллоно. Хүрэнцэрийн шатандаа өвөлжинө.

Too толгой, хомсдох шалтгаан: Тодорхойгүй. Тархац нутаг бэлчээрийн талхагдалт амьдрах орчин хомсдох шалтгааны улмаас устаж болзошгүй.

Хамгаалсан байдал: Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэж, тархац нутгийг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт хэсэгчлэн хамруулсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологийн судалгаа явуулж, хамгаалах арга боловсруулах, тархац нутгийн бэлчээрийг сэлгээтэй ашиглах.

Parnasius stubbendorfi Menetries, 1848 Stubbendorf’s Apollo Lepidoptera-Butterflies and months Papilionidae-Swallowtails and apollos Status: Rare.

Distribution and Range: Darkhad Depression Khuvsgul aimag, the mountain taiga to the western shore of Khuvsgul Lake. Habitat: Meadow in high mountain taiga. Population and threats: Not well known. Endangered due to overgrazing of pasture and habitat diminishing and degradation. Conservation Measures: It is listed as Rare in the Mongolian Government Act No.7 from 2012. Some part of its distribution range is included in the Khuvsgul National Park. Further Action: Research on its biology, distribution and population. Reduce the overgrazing rate to protected its habitat.

Эх зохиол, мэдээ: 1. Коршунов 2002, 2. Коршунов, Соляников 1976, 3. Гантигмаа нар 2012. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013

← Ан амьтан руу буцах