Монгол танан хясаа
Middendorffinaia mongolica Middendorff, 1851

Баг. Танатан - Unioniformes Овог. Танатынхан - Unionidae Статус: Ховор зүйл.
Таних шинж: Хясааны хавтас хатуу, уртавтар, бага зэрэг хавчгар. Хавтасны гадна тал хар хүрэн өнгөтэй. Дотор талын тана цэнхэр туяа бүхий шаравтар цагаан. Урт 30-80 мм хүрнэ.
Тархац, байршил нутаг: ОХУ-ын Чита мужын нутгаас олджээ. Онон, Балж, Халх, Нөмрөг голын сав газрын гол, горхиор тааралдана.
Амьдралын онцлог: Түргэн урсгалтай, элсэнцэр хурдастай, уулархаг болон тал хээрийн голын гольдролд 1.5 м хүртэл гүнд амьдарна. Өндгөн эс, авгалдайн хөгжил VI сарын эхээс VIII сар хүртэл үргэлжилнэ. Авгалдай 20-40 хоногийн дараа эхийн биенээс салж, усанд чөлөөтэй хөвж, ооролдсон загасны заламгайд шилжин бие гүйцсэн хясаа болтлоо амьдардаг.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Тархац, нөөцийг судлаагүй. Нэн хязгаарлагдмал нутагт маш цөөн тохиолдоно. Өсөлт, хөгжилт удаан. Голын ус бохирдох, үерээр булингартаж хүчилтөрөгчийн хангамж буурснаас авгалдай, заримдаа бие гүйцсэн бодгаль үхэж үрэгдэнэ.
Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын ховор амьтны жагсаалт, Монгол улсын улаан номонд оруулсан. Тархац нутгийг Монгол дагуур, Нөмрөгийн дархан газарт хамруулсан.
Хамгаалах арга хэмжээ: Биологи, экологийн онцлогийг нарийвчлан судлах, байршин амьдрах Онон, Балж, Халх, Нөмрөг голын сав газрын гол, горхины усны бохирдлоос сэргийлэх.
Middendorffinaia mongolica Middendorff, 1851 Unionformes Unionidae Status: Rare.
Distribution and Range: Chita region in Russia. In Mongolia river and streams in Onon Balj, Khalkh Numreg river basin. Habitat: inhabits the sand substrates at 1.5 m deep of river beds of fast flowing rivers and springs in mountain and steppe zones. Population and threats: Population not fully assessed. Endangered due to the very specific habitat requirements, and the slow growth and development rate; larvae and occasionally adults are suffocated due to depletion of oxygen supply caused by eutrophication, water pollution, turbidity from flooding. Conservation Measures: Included in the list of rare species, Annex, Government resolution #7 in 2012 and the Mongolian Red Book. The habitat area is included in the Mongol Daguur and Numrug Strictly protected Areas. Further Action: Further its biological and ecological characteristics, prevent pollution of rivers and streams in the habitat area of Onon, Balj, Khalkh and Numrug Basins.
Эх зохиол, мэдээ: 1. Жадин, 1952, 2. Монгол улсын Засгийн газрын 2012 оны “Ховор амьтны жагсаалт батлах тухай” 7-р тогтоол, 3. Монгол улсын улаан ном,1997. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013

