Travel Hub Mongolia
Говийн улаан шаварлаг хадан цохио, үдшийн гэрэлд
Түүх & өв

Байгаль

Говь, тал хээр, тайга, Алтайн нуруу болон Монголын ховор зэрлэг амьтад.

Хоёр нутагтан, мөлхөгчид

Говийн махир хуруут геккон

Говийн махир хуруут геккон — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Нохой гүрвэл гэж ч нэрлэдэг. Алтайн өвөр говийн шар хулсны баянбүрдүүд, Ногоон цав, Ингэн хөөврийн хоолой зэрэг цөлөрхөг, хадархаг нутгаар тархсан. Мөн Зулганайн гол, Хэрмэн цав, Бүгийн цавд тохиолддог. Их биеийн урт нь 5.8 сантиметр. Толгойн дээд тал жижиг мөхлөгөн хайрсаар хучигдсан, урт хөлтэй, өмнөд хөлийн урт нь хоншоортоо хүрдэг бол хойд хөлийн урт далнаасаа давж гардаг. Ерөнхийдөө саарал юмуу цайвар бор өнгөтэй, нуруу сүүл мөчний дээгүүр бор хүрэн өнгийн хөндлөн тод судлуудтай. Залуу гүрвэлийн судал нь илүү тод байдаг. Хэвлий сүүлний доод гадаргуу нь цагаан өнгөтэй. Идэш тэжээлийн нэн хязгаарлагдмал байдалд амьдардаг. Хад асганы ан цав, завсар, хонгил хөндий, мэрэгчдийн нүх, унанги заг, хавтгай чулууны доор бутлаг ургамлын үндэс орчимд орогноно. Шөнийн цагаар, үүлэрхэг бүрхэг өдрийн цагаар илүү идэвхтэй амьдарна. 9 дүгээр сарын дунп үеэс ичдэг. Идэш тэжээлийн 40 хувь нь элдэв цохын төрөл байдаг. Идэш тэжээлийн хомсдол, хэт хуурай халууна уур амьсгалаас болж тоо толгой нь буурч хоргоддог.

← Ан амьтан руу буцах