Дагуурын сувдан хясаа
Dahurinaia dahurica Middendorff, 1850

Баг. Сувдтан – Unioniformes Овог. Сувдтныхан - Margaritiferidae
Статус: Ховор зүйл
Таних шинж: Нэлээд том, зузаан хавтастай. Лавайн гадарга хар хүрэн, зарим хэсгээр бараан хар өнгөтэй. Танан давхар цагаан ягаавтар өнгөтэй, хясааны урт 105-218 мм, өндөр 32-69 мм, цүндгий 25-40 мм, жин 840-1000 гр хүрнэ. Тархац, байршил нутаг: Онон, Халх голын савын гол, горхи, жижиг нуурт амьдардаг. Хязгаарлагдмал тархацтай. Амьдралын онцлог: Уулархаг нутгийн цэвэр тунгалаг устай, нуур голын элсэнцэр, жижиг хайрган хурдастай хэсгээр тохиолдоно. VII-VIII сард үржинэ. Өчүүхэн жижиг авгалдай загасны заламгайд хөгжинө.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Тоо толгой, нөөцийг тогтоогоогүй. Өсөлт, хөгжилт удаан. Голын ус бохирдох, үерээр булингартах, зарим үед нуур, цөөрөм хатаж, ширгэх зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр үхэж хорогдоно. Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулсан. Тархац нутгийг улсын тусгай хамгаалалттай газарт хэсэгчлэн авсан.
Хамгаалах арга хэмжээ: Биологи экологийн онцлогийг судлах, тогтмол байршин амьдрах нуур голын элсэнцэр, жижиг хайрган хурдастай хэсгийг элдэв бохирдлоос хамгаалах.
Dahurinaia dahurica Middendorff, 1850 Unionformes Margaritiferidae Status: Rare
Distribution and Range: Small Lakes, rivers and streams in Onon and Khalkh Basins. Limited range. Habitat: Sand and tiny pebble substrates of fresh water lake, rivers in mountain areas. Population and Threats: The population has not assessed. Threats: Water pollution, disturbance by flooding and occasional desiccation of lakes, rivers and streams, slow growth and reproduction cycle of the species. Conservation Measures: Included in the list of rare species, Annex Government resolution #7 in 2012 and in the Mongolian Red Book. Part of distribution area is included within the Numrug Strictly Protected Area. Further Action: Further study its biological and ecological characteristics; protect and prevent pollution in the sand and tiny pebble substrates of the river and lakes in the main habitat area.
Эх зохиол, мэдээ: 1. Дулмаа 1969, 2. Жадин 1952, 3. Красная книга РСФСР 1983. 4. Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоол, 5. Монгол улсын Улаан ном 1997. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013

