Завхан - Маргад ембүү бааз
Энэ мэдээллийг Tourist Info Center-ээс авсан. Утас, үнэ зэрэг нь шинэчлэгдээгүй байж болно.
- Холбоо барих, хаяг
- Хаяг: Завхан аймаг, Идэр сум, Тарвагатайн нурууны байгалийн үзэсгэлэнт газар, Идэр голын эрэг дээр.
Улаанбаатараас 970 км, аймгийн төвөөс 78 км-т Идэр сумын төвөөс зүүн урагш 23 км, Тарвагатай нурууны байгалийн цогцолбор газрын бүс нутагт Ногоон нуурын дэргэд оршино. Улирлын чанартай зун 6-10 сарын хооронд үйл ажиллагаа явуулдаг. Аяллын төрөл, үйлчилгээ
Тарвагатай нурууны цогцолбор газраар байгалийн аялал хийх
Элсэн манхан үргэлжилсэн нуруу, говийн бүсээр аялах
Томоохон гол, нууранд загасчлах завиар аялах
Түүх соёлын дурсгалт газар Хутагт хувилгаадын нутгаар аялуулах
Морь унаж, үхэр тэргээр аялах, зураг авахуулах
Монгол үндэсний уламжлалт хоол, хүнс зооглох
Монголчуудын эртний уламжлалт нүүдлийн соёл иргэншил, зан үйлтэй танилцах
Малчин айлд зочлуулж сарлаг үхэр саалгах, цагаан идээ боловсруулах
Эсгий хийх, арьс сур боловсруулах, морь уургалах, эмнэг сургахыг үзүүлэх
Монгол үндэсний тоглоом наадгайгаар тоглох
Сагс, волейболын задгай талбайд тоглох
Тэмдэглэлт баяр, хүлээн авалт зохион байгуулах боломжтой.
Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles

