Өмнөговь - Говийн анар бааз
Энэ мэдээллийг Tourist Info Center-ээс авсан. Утас, үнэ зэрэг нь шинэчлэгдээгүй байж болно.
- Холбоо барих, хаяг
- Хаяг: Өмнөговь аймаг Сэврэй сумаас 54 км-т оршдог Хонгорын элсний зүүн хойд дэнж дээр байрладаг.
Говийн анар жуулчны бааз нь байгалийн нэн үзэсгэлэнтэй, ховор сонин тогтцыг нэг дор цогцлоосон Хонгорын элсэн уулын хаяанд, Сэврэй сумаас 54 км, Улаанбаатар хотоос 640 км зайд Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа 2009 оноос хойш явуулж байна. Говь гурван сайханы байгалийн цогцолбор газар нь олон зүйлийн ховор амьтан, ургамлын өлгий нутаг юм. Тус баазад ирснээр наран ургахаас түг түмэн одод гийх хүртэл байгалийн сайхныг таашаан мэдэрч, найрсаг үйлчилгээг хүлээн авч, амт чанартай олон төрлийн зоогоор үйлчлүүлэн ая тухтай амрах болно.
Говийн анар баазаас Онгийн хийд, Баянзаг, Ёлын ам, Хэрмэн цав болон Баянхонгор аймгийн Их Богд уул, Их Баян уул, Орог нуур зэрэг газар руу аялах боломжтой.
Хүчин чадал, үйлчилгээ:
Нэмэлт үйлчилгээ (Урьдчилан захиалга авна)
Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles

