Travel Hub Mongolia
Жуулчны бааз · Төв

Төв - Өртөө толгой

Энэ мэдээллийг Tourist Info Center-ээс авсан. Утас, үнэ зэрэг нь шинэчлэгдээгүй байж болно.

Холбоо барих, хаяг
Хаяг: Улаанбаатар хотоос зүүн зүгт 59 км, Чингис хааны хөшөөт цогцолбороос зүүн зүгт засмал зам дагуу 5 км

Тав тухтай европ стандартыг бид эрхэмлэн, хөл хөдөлгөөнөөс хол, намуун орчинд жилийн дөрвөн улиралд дотоод гадаадын амрагч, жуулчдыг хүлээн авах боломжтой. 2-4 хүний ортой 80 хүний багтаамжтай зочид буудал болон гэр буудалтай.

Бид тохилог тав тухтай орчинд ази, европ амт чанартай, эрүүл хоолоор үйлчилнэ. Бүх өрөөндөө кабелийн телевиз, утасгүй интернет, шүршүүр, саун, бассейн, массаж, эмчилгээний өрөө, алжаал тайлах өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, автомашины дулаан зогсоолтой.

Албан байгууллага хамт олны хурал семинарыг аудио, видео системээр тоноглогдсон 100 хүний багтаамжтай хурлын заалтай.

Нэмэлт үйлчилгээ

  • Биллярд

  • Сагсан бөмбөгийн стандарт талбай

  • Элсний волейбол

  • Агаарын болон ширээний теннис

  • Нисдэг таваг буудлага

  • Тэшүүр, цана, чарга

  • Монголын уламжлалт наадгай

  • Явган аялал

Хурим найр, албан байгууллагын тэмдэглэлт ой, үдэшлэг цэнгүүн, баярын арга хэмжээ, сургалт явуулах 14 ханатай их гэрт 100-250 хүнийг хүлээн авах боломжтой.

Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles

← Буудал, баазын лавлах руу буцах