Travel Hub Mongolia
Жуулчны бааз · Төв

Төв - Ариг Монгол хаад бааз (Цонжинболдог)

Энэ мэдээллийг Tourist Info Center-ээс авсан. Утас, үнэ зэрэг нь шинэчлэгдээгүй байж болно.

Холбоо барих, хаяг
Хаяг: Төв аймаг, Эрдэнэ сум, Агуйтын хөтөлд, хөшөөнөөс 200м, замын урд хэсэгт.

Байнгын ажиллагаатай тус бааз нь Улаанбаатар хотоос зүүн зүгт 52 км-т “Чингис хааны хөшөөт” цогцолбороос 200м зайд, замын урд хэсэгт байрладаг. Автомашины зогсоол, сагсан бөмбөгийн талбай, хөл бөмбөгийн талбайтай. Караоке, билъярд тоглож чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. Дараах хөтөлбөрүүдийг захиалгаар зохион байгуулна.

  • Морь тэмээ сарлаг унах

  • Цана чаргаар гулгах

  • Цаатангийн отог, гэр үзвэрт зочлох

  • Номын өргөөнд саатах

  • Малчин айлд зочлох

  • Сүү, сүүн бүтээгдэхүүний арга технологитой танилцах

  • Монгол хоол, хорхог боодог хийх

  • Цасны баяр зохион байгуулах

  • Ардын урлагийн тоглолт зохион байгуулах

  • Хурал семинар зохион байгуулах

  • Хамт олны тэмдэглэлт баяруудыг зохион байгуулах

Үнийн санал:

  • Энгийн 4 ортой гэр - 70000 төгрөг

  • Хагас люкс, 2 ортой гэр - 90000 төгрөг

  • Байшин буудлын өргөн ортой өрөө - 110000 төгрөг (цахилгаан халаалттай)

  • Өдрийн 3 хоол, байрны багц үнэ: Нэг хүний 42000 төгрөг

Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles

← Буудал, баазын лавлах руу буцах