Travel Hub Mongolia
Жуулчны бааз · Улаанбаатар

Тэрэлж - Тэрэлж Бумбан тур бааз

Энэ мэдээллийг Tourist Info Center-ээс авсан. Утас, үнэ зэрэг нь шинэчлэгдээгүй байж болно.

Тэрэлж - Тэрэлж бумбан тур бааз — зураг 1
Холбоо барих, хаяг
Хаяг: Хан Хэнтий тусгай хамгаалалттай газрын бүсэд Горхи- Тэрэлжийн байгалийн үзэсгэлэн цогцолсон Орог ямаатын зүүн хормойд байрладаг. Улаанбаатар хотоос 50 км-ийн зайд оршдог.
Тэрэлж - Тэрэлж бумбан тур бааз — зураг 1
Зураг: touristinfocenter.mn
Тэрэлж - Тэрэлж бумбан тур бааз — зураг 2
Зураг: touristinfocenter.mn

Манай жуулчны бааз нь Хан Хэнтий тусгай хамгаалалттай газрын бүсэд Горхи- Тэрэлжийн байгалийн үзэсгэлэн цогцолсон Орог ямаатын зүүн урд хормойд байрладаг.

Хүчин чадал

  • Нэг ээлжиндээ 130- 140 зочин байрлуулах 35 гэр буудал, жилийн дөрвөн улиралд ажиллах тохилог зочид буудал, зоогийн газартай.

  • Мэргэжлийн тогоочийн бэлтгэсэн ази, европ, монгол хоол бүхий 160-200 хүн хүлээн авч үйлчлэх тохилог зоогийн газар /20 ханатай гэр/

  • Уулзалт, хурал зөвөлгөөн зохион байгуулах боломж бүхий 40 хүний багтаамжтай гэр, бар, караоке

  • Хөл бөмбөгийн талбай

  • Сагсан бөмбөгийн талбай

  • Элсний волейболын талбай

  • Усан оргилуур

  • Софт теннис

  • Paintball

  • Биллярд

Нэмэлт үйлчилгээ

  • Монголд анх удаа байгуулсан Чингис хааны “Онгон шүтээний төв” музейг үзүүлэх

  • Бэсрэг наадам зохион байгуулах

  • Үндэсний урлагийн тоглолт

  • Монгол үндэсний хүндэтгэлийн зоог “Их монгол” хорхог, боодог хийж өгөх, хонь төхөөрч үзүүлэх

  • Монгол үндэсний болон баатруудын хувцастай зураг авахуулах

  • Монгол гэр барих, сүйх жууз тэргээр аялах, тэмээ болон үхэр тэргээр нүүдэл хийх зэрэг үндэсний ёс заншил, зан үйлийг танилцуулах

  • Морь унуулах, морин аялал хийх

  • Од эрхэс, галын тахилга хийх

  • Малчин айлд зочлуулан монгол ахуйтай танилцуулах гэх мэт

Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles

← Буудал, баазын лавлах руу буцах