Хөвсгөл - Монгол-Үжин бааз
Энэ мэдээллийг Tourist Info Center-ээс авсан. Утас, үнэ зэрэг нь шинэчлэгдээгүй байж болно.

- Холбоо барих, хаяг
- Хаяг: Хөвсгөл аймаг, Хатгал сум, Эгийн гол нуураас эх авсан эрэг дээр байрладаг.
Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles

Монгол – Үжин бааз нь Хөвсгөл нуураас эх аван урсах Эгийн голын эрэг дээр нуураас 300м зайд байрладаг. Анх гэст хаус байдлаар байгуулагдсан бөгөөд эдүгээ жуулчны баазын хэмжээнд тохижсон.

Одоогоор Хөвсгөл нуурын баазууд дотор хамгийн хямд.
Нэг хоноход өглөөний цайтай 25000 төгрөг
Өдөр ба оройн хоол тус бүр 10000 төгрөг
Шүршүүрт орох боломжтой.
Боловсон ариун цэврийн өрөөтэй.
Түүдэг гал асаах орчинтой.
Старикс машины үйлчилгээтэй.
Онгоцноос тосох үйлчилгээ нэг талдаа 150 000 төгрөг.
Өдрөөр машин хөлслөхөд 80 000 төгрөг.
Хүслийн хад руу моторт завиар аялахад нэг хүний 20 000 – 25 000 төгрөг.

