Хөвсгөл - Гоюул бааз
Энэ мэдээллийг Tourist Info Center-ээс авсан. Утас, үнэ зэрэг нь шинэчлэгдээгүй байж болно.

- Холбоо барих, хаяг
- Хаяг: Хөвсгөл аймаг, Их уул сум, Шивээ баг, Сэлэнгэ мөрний хойд дэнж дээр
Хөвсгөл аймгийн Их уул сумын төвөөс чанх баруун тийш засмал замаар 7км-т Шивээ багийн нутагт Уртрагын 49° 27’29’, өргөрөгийн 101° 22’36’-д далайн түвшинээс 1101 метрт төв замаас урагш 1 км зайд Сэлэнгэ мөрний хойд дэнж дээр байрлана. Урд талд нь Гурван Гасан уул сүндэрлэж, эргэн тойрон сэтгэл татам байгальтай.
Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles

Боломжит үйлчилгээ:
Өөрсдийн талбайд тарьсан шинэ ногоо, зөв зохистой хүнсний бүтээгдэхүүнээр хоол зоогийг бэлтгэнэ.
Нутгийн малчдын цагаан идээ, сүүн бүтээгдэхүүн болон шинэхэн мах, махан бүтээгдэхүүнээр үйлчилнэ.
Урьдчилж мэдэгдсэн тохиолдолд малчин айлд зочилох боломжтой.
Явган аялал зохион байгуулах.
Галын наадам зохиож, захиалгын дагуу хорхог, шорлог хийх.
Монгол хоол хэрхэн хийх тухай хичээл заах.
7 ба 8-р сард тус бүр 1 удаа нутгийн бөө мөргөлтөн уул ус, галын тахилгыг ёсчлон үйлдэхэд оролцох

