Ховд - Мөнгөн уул бааз
Энэ мэдээллийг Tourist Info Center-ээс авсан. Утас, үнэ зэрэг нь шинэчлэгдээгүй байж болно.
- Холбоо барих, хаяг
- Хаяг: Ховд аймгийн нисэх онгоцны буудлаас баруун тийш 4 км зайтай.
Жил бүрийн 5-р сарын 20-ноос 9-р сарын 20 хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулдаг.
30 хүн нэг зэрэг хооллох хүчин чадалтай хоолны заалтай. Баазын доторхи байгууламжуудын хооронд хатуу хучилттай зам талбайтай. 30-аас илүү хүнтэй захиалгыг нэмж гэр болон ор бэлтгэж хүлээн авах боломжтой.
Эрэгтэй 2 шүршүүр, 2 суултуур, эмэгтэй 2 шүршүүр, 2 суултуур, 4 угаалтуур бүхий цэвэрхэн, тохилог ариун цэврийн байгууламжтай.
Тус баазад Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Д. Дэмбэрэл, Ерөнхий сайд Сү. Батболд нар байрлаж байв. Жил бүр Мэргэжлийн хяналтын байгууллагын ажлын байрны дүгнэлт гаргуулж ажилладаг.
Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles

