Travel Hub Mongolia
Жуулчны бааз · Ховд

Ховд - Гурван сэнхэр бааз

Энэ мэдээллийг Tourist Info Center-ээс авсан. Утас, үнэ зэрэг нь шинэчлэгдээгүй байж болно.

Ховд - Гурван сэнхэр бааз — зураг 1
Холбоо барих, хаяг
Хаяг: Ховд аймаг, Манхан сум, Тахилт баг, Хойт Цэнхэрийн голын ай сав газарт Нарийн давын аманд байрладаг.

Гурван Цэнхэрийн агуйгаас 1 км, Нүхэн Өтөгийнхадны сүг зургаас 4 км, Ишгэн толгойн хадны сүг зургаас 30 км, Орхи Цахирын агуйгаас 12 км, Рашаантын амны байгалийн цогцолбор газраас 100 км зайд байрладаг.

Орон нутгийг судлах музей, ресторан, гал тогооны байр, гүний халуун хүйтэн устай. Нутгийн хөрсөнд ургасан хүнсний ногоо, жимсээр дайлж, төрөл бүрийн амтат хоолоор үйлчилнэ. Караоке, баруун монголын дуу хуураар цэнгүүлж, бэсрэг наадам, үндэсний тоглоом, наадгай, аман зохиол хэлэлцэн, туульс хайлна. Захчин түмний соёлтой танилцуулахаар нутгийн айлд зочлуулна.

Ховд - Гурван сэнхэр бааз — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Шигтгээ: Оросын алдарт академич А.П.Окладников "Бидний өмнө яахын аргагүй дээд палеолитийн үед хамаарах Төв Азийн эртний болоод уран сайхны үнэ цэнэтэй дурсгал байна. Энэхүү дүгнэлт нь гагцхүү Монголын хувьд бус түүх, соёлын ухагдахуунаараа өргөн их ач холбогдолтой билээ" хэмээжээ.

Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles

Ховд - Гурван сэнхэр бааз — зураг 2
Зураг: touristinfocenter.mn

← Буудал, баазын лавлах руу буцах