Travel Hub Mongolia
Жуулчны бааз · Говь-Алтай

Говь-Алтай - Эрээн нуур бааз

Энэ мэдээллийг Tourist Info Center-ээс авсан. Утас, үнэ зэрэг нь шинэчлэгдээгүй байж болно.

Холбоо барих, хаяг
Хаяг: Говь-Алтай аймаг, Жаргалан сум, Их Монгол элсний өмнөд хэсэг, Эрээн нуурын эрэг дээр

Улаанбаатар хотоос 1150 км, Алтай хотоос хойд зүгт 150 км, Улиастай хотоос баруун зүгт 110 км-ийн зайд оршдог. Тус бааз нь Монголын их элсэн дунд орших үзэсгэлэнт Эрээн нуур, Завхан гол 1-5 км, дархан цаазат Хасагт Жаргалан ууланд орших “Монгол Утай” хэмээх Хүнхэрийн амралтаас 70 км, Түрэгийн үеийн хүн чулуун хөшөө, Хүйсийн говиос 80 км, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулнаас 145 км-ийн зайтай.

  • Эрээн нуурын орчмын үзэсгэлэнт газраар явган болон морин, тэмээн аялал хийх боломжтой.

  • Элсэн манхан үргэлжилсэн нуруу, дов толгод, говийн бүсээр бартаат замын аялал хийх

  • Монгол үндэсний хоол хүнс зооглох

  • Монголчуудын эртний уламжлалт нүүдлийн соёл иргэншил, зан үйлтэй танилцах

  • Эсгий хийх, арьс сур боловсруулах, морь уургалах, эмнэг сургахыг үзүүлэх

  • Монголын үндэсний тоглоом наадгайгаар тоглох

  • Элсний волейбол, теннис, биллярд, сагсны талбайд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой.

Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles

← Буудал, баазын лавлах руу буцах