Travel Hub Mongolia
Жуулчны бааз · Архангай

Архангай - Их Улаан шивэрт бааз

Энэ мэдээллийг Tourist Info Center-ээс авсан. Утас, үнэ зэрэг нь шинэчлэгдээгүй байж болно.

Холбоо барих, хаяг
Хаяг: Архангай аймаг, Батцэнгэл сум, 6 баг, Шивэртийн рашаан

Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Шивэртийн хөндийн байгалийн үзэсгэлэнт газарт Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 32 км-т, Цэнхэрийн гүүрнээс 26 км-т байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг ээлжиндээ 50-60 хүн хүлээн авах хүчин чадалтай. Байгалийн ундарга бүхий 62-68 хэмийн хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулсан халуун рашаантай. Төвийн эрчим хүчинд холбогдсон.

Баазаас баруун урд зүгт 1.5 км-ийн зайтай байрлах эмчилгээний чанар нь танигдсан Хүрээ нутаг, Хар хулганат гэж нэрлэх элэг, цөс, ходоодны рашаанаас уух боломжтой.

Амрагчдыг ая тухтай, цэвэр орчин бүхий монгол гэрт хүлээн авч үйлчилнэ. Таны захиалгаар ази, европ болон монгол үндэсний хоол хорхог, боодог хийж тусгай үйлчилгээ үзүүлнэ. Мөн чөлөөт цагаа өнгөрүүлэх усан бассейн, сагсан бөмбөг, гар бөмбөг, элсний гар бөмбөг, наран шарлагын талбайтай.

Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles

← Буудал, баазын лавлах руу буцах