Travel Hub Mongolia
Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө
Түүх & өв

Соёл, өв

Монголын уламжлалт соёл, урлаг, ёс заншил, ЮНЕСКО-д бүртгэгдсэн өв.

Шашин шүтлэг

Цамба бурхан

Цамба бурхан — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Ловон Бадамжунай шашныг хамгаалагч арван хангал бурхадын нэг болгожээ. Биеийн зүс саран мэт цагаан, гурван цагийг эзэмдэгч гурван мэлмийтэй, цагаан торгон хувцастай, баруун мутартаа дайныг дарах хурц хутга барьсан, зүүн мутартаа цалам барьсан, цагаан ажнай хөлөглөсөн, саран дэвсгэрт лянхуа дээр оршино. Цамба бурханыг шүтсэнээр үйлс бүхэн зун цагийн булаг мэт ундарна хэмээн үздэг.

← Шашин шүтлэг руу буцах