Travel Hub Mongolia
Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө
Түүх & өв

Соёл, өв

Монголын уламжлалт соёл, урлаг, ёс заншил, ЮНЕСКО-д бүртгэгдсэн өв.

Шашин шүтлэг

Асарт хаалга

Асарт хаалга — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Зарим хийдийн хашааны урд талд байрлах хүндэтгэлийн хаалга нь нугас бүхий хаалга байхгүй, задгай, сүм хэлбэрийн дээвэртэй байдаг. Голын их хаалгаар Богд гэгээн, хутагтууд заларч, хажуугийн бага хаалгуудаар дагалдагч бараа бологсод, сүм хийдийн үүрэгтэн лам хувраг, бараалхахаар зорьсон хүмүүс ордог. Асарт хаалга нь төвдөөр “нээлттэй хаалга” гэсэн утгатай бөгөөд тухайн сүм хийд рүү нарны гэрэл, сайн энергийн урсгал саадгүй нэвтэрч байхыг бэлгэддэг.

← Шашин шүтлэг руу буцах