Blog / Мэдээ


Халгай - хогийн ургамал уу?

14/12/2018

Хангай нутагт элбэг тааралддаг бас бидний хамгийн сайн таньдаг нэгэн зүйл ургамал бол Халгай. Орчин цагийн хэллэгээр бол “Өрсөлдөх чадвар”-тай энэ ургамал шинэсэн ой, гол горхи, булгийн эрэг, эргийн сөөгөн шугуй, хад, бул чулууны ёроол, хайргын завсар,жалга, амны гуу гээд л хаа саагүй л багсайтал ургасан байхыг бид мэднэ. Бидэнд л ингэж ад болтлоо ургадаг энэ зүйл ургамлыг Солонгосын жуулчид хараад дуу алдах нь дамжиггүй. Учир нь далайн төвшнөөс 1000 метр ба түүнээс дээш ургадаг учраас Солонгост бол өндөр ууланд л зэрлэг байдлаар байх боломжтой ба ямар ач тустай болохыг айхтар айлын хүүхдүүд мэдэлгүй хаачих вэ. Тийм болоод л “Халгай” брэнд Азийн өндөр хөгжилтэй орнуудад амжилттай ажиллаж чадаад байдаг байх нь ээ. 

Тэгээд ч өрнө, дорнын анагаах ухаанд ялангуяа Монгол, төвд эмнэлэгт газар дээрхи хэсгийг ялангуяа хавар цагт бие ядарч доройтох, сульдах хөрөх, хоолны шингэц доройтох, ходоод-гэдэсний архаг үрэвсэлд хэрэглэдэг. Навчийг Монгол, Буриад, Оросын алс дорнодынхон уушигны сүрьеэ, хэрлэгт дотуур олгох ба элдэв шархнаас цус алдахад навчны нунтгийг гадуур, дотуур хэрэглэдэг.

Тэгвэл бидэнд энэ сонирхолтой ургамлын ашиглан онцлог брэнд үүсгэх ямар олон боломж байдаг талаар та бүхэнтэйгээ хуваалцъя. Жишээ нь:

1. Халгай - гоо сайханд:

Жуулчны бааздаа буусан зочдод өөрийн брэндийн органик, эко маск үнэгүй санал болгох.

(Манайд аялж байгаа жуулчид нутгийн өвөрмөц эко бас органик бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзахгүй гэдэгт итгэлтэй байна)

Халгай нь арьсан дахь солилцооны процессыг сайжруулж, эд эсийг сэргээх, улайлтыг арилгахад нөлөөтэй. Хатааж нунтагласан халгайнаас 1-2 хоолны халбагыг аяганд хийж халуун усаар зуурч 10 минут идээшлүүлнэ. Халгайны бүлээн кааш /зутан/-аар нүүр болон хүзүүндээ түрхэж 20-25 минутын дараа усаар угаана. Энэхүү нялх халгайны маскыг бүх төрлийн арьс арчилгаанд хэрэглэхэд өнгөлөг толигор болгохоос гадна тэжээл өгөх сайн талтай.

2. Халгай – хүнсэнд:

Жуулчны бааздаа ирсэн зочдыг халгайн хатаамал ашиглан хуушуур болон өөр олон төрлийн хоолоор дайлах.

Халгай нь хавар эрт 5-р сарын дунд үеэс ургаж намар 8-р сарын эцсээр хагдардаг. Халгайг 7-р сард хадахад нэг бутнаас дунджаар 4-5 кг ургац өгөх бөгөөд ургалтын хугацаанд 2-3 удаа дахин хадаж ашиглана. Халгайнд бидний биеийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чадвартай каротин хангалттай агуулагдахаас гадна 400 мг хүртэл витамин К, В - гийн төрлийн витамин 1.7- 32 мг хүртэл, түүнчлэн Д, Е, С витаминуудаар баялаг байна. Халгайг хадаад сүүдэр газар хатаах, хэрчиж жижиглэх, мушгиа хийх зэргээр боловсруулахад витаминт чанараа сайн хадгалдаг.

Тэгээд л тийм өвөрмөц хоолоор дайлж байхдаа ямар гайхамшигт, ховор нандин зүйл хүртэж байгаагий нь ойлгуулахын тулд маш дэлгэрэнгүй тайлбар мэдээ мэдээлэл уншуулчих хэрэгтэй.

3. Халгай – эвентийн санаа

Халгай идэх тэмцээн

Алаг орчлонгийн эзэд нь болсон оюунлаг хvн тєрєлхтний зохиодог хамгийн хачирхалтай, бас солиотой гэмээр єрсєлдєєнт vйл ажиллагаануудын тоонд “Халгай идэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” зvй ёсоор багтах нь лавтай. Энэхvv тэмцээнийг жил бvрийн 7-р сарын 19-20-ны өдєр Их Британий Маршвуд хэмээх бяцхан сууринд оршдог Bottle Inn - дэн буудалд зохион байгуулдаг байна. Гараараа хvрэх тєдийд л хортой бяцхан зvvгээрээ хатгаж, цэврvv vсэргэж орхидог энэхvv аатай, аюултай ургамлыг амандаа хийж, зажлан залгидаг явдал нь энэ уралдааныг “хосгvй гаж” болгодгийг дурдах нь бараг илvvц тайлбар болох биз ээ. Тэр тусмаа оролцогчдынх нь амны хєндий хэдэн хоногийн турш, бvvр зарим тохиолдолд хэдэн долоо хоногийн турш хорсон хєндvvрлэдэг гэнэ. Ганц хорсоод ч зогсохгvй гээч. Учир нь халгай хэмээх энэ ургамал нь тодорхой хэмжээнд мэдээ алдуулах vйлчилгээтэй гэдгийг та мэдэх байлгvй. Тиймээс уг тэмцээнд оролцсон хvмvvс хэдэн хоногийн турш шvлсээ савируулж явдаг гэдэгт итгэлтэй байж болно.

Гэхдээ л хүмүүс илүү содон, илүү гажиг зүйл хийх сонирхолтой болчоод байгаа шүү дээ.

Халгайг өмөөрсөн Э.Цоморлиг


Хээрийн хоолтой аялал төлөвлөхөд анхаарах зүйлс

13/12/2018

Travel Hub Mongolia” компанийн зүгээс аялал жуулчлалын салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор тодорхой ажлуудыг зохион байгуулсаар байгаа. Энэ удаад 2001 оноос хойш аялал жуулчлалын салбарт ажиллаж багагүй туршлага хуримтлуулсан тогооч Д.Ягаанцэцэгтэй “Хээрийн хоолтой аяллыг төлөвлөхдөө аялал жуулчлалын компанийн зүгээс анхаарах зүйлс” сэдвээр ярилцлаа.

Учир нь манай улсын дэд бүтцийн хөгжил, нөгөө талаас жуулчдын байгалийн сайханд амрах хэрэгцээг хангах үүднээс  Монгол улсад зохион байгуулагдаж байгаа нийт аяллын багагүй хувийг хот, суурин болон үйлчилгээний байгууллагуудаас хол зохион байгуулсаар ирсэн. Тиймээс цөөнгүй аяллын хувь заяа хээрийн аяллын тогоочийн гарт, тэдний ур чадвараас шалтгаалдаг гэсэн үг. Гэхдээ тэдний ур чадвараас илүүтэй тэрхүү аяллыг төлөвлөж буй менежерүүдийн хандлага, ойлголтоос ихээхэн зүйл хамаардаг тул менежерийн түвшинд анхаарах зарим санааг та бүхэндээ тоймлон хүргэж байна.

Нэгдүгээрт, орчин үеийн хэрэглэгчдийнхээ шаардлагад нийцүүлж хүнсний сонголт болон чанарт анхаарах. Жишээлбэл: Липтон цай авъя гэхээр хямдхан юм чинь Акбар л ав гэдэг компаниуд цөөнгүй байдаг. Гэтэл тэр Липтон цай нь хүртэл жуулчдын хэрэглээнээс хасагдсан байх жишээтэй. Тиймээс цаг үеэ мэдрэн наанадаж өглөөний цайн дээр сонголт өгөх асуудлыг анхаарах шаардлагатай. Тухайлбал, цай гэхэд л кафейнтэй, кафейнгүй, будагчтай, будагчгүй гэдгийг шалгаж байж уудаг болсон учраас ганцхан төрлийн цай санал болгодог цагийг халах хэрэгтэй. Мөн бекон, өндөг, зайдас албан хүчээр өгдөг нь хоцрогдсон арга барил болчихсон. Өглөөний цайн дээр анхаарах бас нэг чухал зүйл бол кофе. Одоо шилтэй кофег уудаг хүн ховор болсон. Өдөржингөө кофе уулгах албагүй ч ядаж өглөөдөө час хийсэн кофегоор үйлчлэхэд жуулчдын тэр өдрийн сэтгэгдэлд сайнаар нөлөөлөх нь гарцаагүй.

Хоёрдугаарт, компаний менежерүүд оргил ачаалалтай үеийн цаг агаарын нөхцөлийг харгалзан хоолны материалыг хүрэлцэхүйц хэмжээтэй хангах. Учир нь хээрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, хорогдох асуудал заавал гардаг. Мөн хаанаас хүнсээ сэлгэхийг сайтар төлөвлөж тогооч нартаа ямар аймаг, сум, суурин газраас чухам ямар хүнсээ яаж сэлгэхийг сайтар хэлж өгөх нь зөв.

Гуравдугаарт, аяллын тоног хэрэгслийн тухай асуудал. Нойтон махыг замаас сэлгээд аваад явах нь хүндрэлтэй учраас Улаанбаатар хотоос гарахад нь л шаардагдах тоног төхөөрөмжөөр сайтар хангах хэрэгтэй. Одоо бол дэлгүүрүүдээр айс бокс, машины хөргөгч сонголт ихтэй байгаа тул сайн чанартайг нь сонгочих хэрэгтэй. Тогооч нараа аль болох тоног төхөөрөмж, бараа мартериалаар нь хангасан байж гэмээнэ ажлын үр шимийг нь хүртэх учиртай юм. Тэгээд ч нэг л удаа хэрэглэх зүйл биш учраас анхнаас нь чанартайг нь сонгоод аяллаас олж байгаа ашгаа зарцуулах ёстой зүйлд нь зарцуулмаар байна. Олон жил хэрэглээд гадаргуу нь зүлгэгдсэн хайруулын таваг өгч явуулчихаад тогоочоос амт чанартай хоол хийхийг шаардах хэрэггүй. Нэг үеэ бодвол хээрийн нөхцөлд ашигладаг, эвхэгддэг шарах шүүгээ хүртэл худалдаанд байна. Тэгэхээр тогооч хүн сайхан хоол хийхийн тулд өөрөө сэтгэлтэй бас зүтгэлтэй байж,  шаардлагатай тоног төхөөрөмжөө хаанаас авахаа мэддэг байхын тулд эрэл, хайгуул хийж, мэдээлэлтэй байх нь чухал. Бас нэг анхаарах зүйл нь аяга, таваг, түмпэн саваа сонгохдоо эдэлгээ болон хямд төсрийг нь хараад хуванцар хэрэглэл их сонгодог. Энэ нь эргээд эрүүл ахуй, үзэмж талаасаа ч гэсэн хангалтгүй санагддаг.

Дөрөвдүгээрт, тогооч нараа мэргэшүүлэх шаардлагатай байна.  

Зөвхөн мэргэжлийн ур чадварыг сайжруулахаас гадна хэлний мэдлэг тодруулбал хүнсний бүтээгдэхүүн дээр байгаа тэмдэг тэмдэглэгээг таних хэмжээний чадвар олгох. Жишээ нь pancake-ны гурил гэхэд глютентэй, глютенгүй 2 янз байдаг. Гэтэл глютены харшилтай хүнд глютентэй гурилаар кейк хийгээд өгчихвөл хүний аминд ч хүрэх эрсдэлтэй. Бас янз бүрийн ногооноос харшилтай хүмүүс ирдэг ч амтлагч, сүмсэнд тэдгээр нь орсон байх тохиолдол их. Компаниуд боловсон хүчнээ мэдлэг чадвар олгох зорилготой гадны улс орнуудад туршлага судлуулах, газар үзүүлэх ажлыг зохион байгуулж байгаа нь талархууштай хэрэг юм.

Тавдугаарт, тогооч нарын ажлын ачааллын тухай асуудал.

15  жуулчин  зүгээр биз дээ гээд л өгөөд явуулдаг. Жуулчдаа дагаад дор хаяхад 6 аяллын үйлчилгээний ажилтан хамт явдаг болохоор нийлээд 20 гаран хүнийг хооллох болдог ч туслахын асуудлыг шийддэг нь цөөн. Гэтэл туслахын үүргийг давхар хаших үүрэг хүлээсэн жолооч хол замд ядарсан байдгаас гадна хоорондын харилцан үл ойлголцлын асуудал гардаг.

Хамгийн сүүлд нь хэлэхэд, зарим аяллыг жуулчны бааз дээр хонож тухайн баазын  гал тогоог ашиглахаар төлөвлөдөг. Ихэнхи тохиолдолд гэрээ байгуулах үед гал  тогоондоо оруулж ажиллах нөхцөл бололцоогоор хангана хэмээн тохиролцдог ч цагаа тулахаар гал тогоондоо оруулдаггүй, оруулсан ч таатай бус ханддаг нь хүндрэл учруулдаг. Гэхдээ бүгд бас тийм биш зарим баазууд тусгай өрөө, контейнер гаргаж өгөөд тогоочдоо тусалж дэмжээд, харилцан бие биенээ ойлгоод явдаг газрууд бас байна.


Ярилцсан: Э.Цоморлиг



Жам ёсоор үйлдэхүй буюу стандарт

13/12/2018

Аялал жуулчлал бол олон улсын бизнес. Янз бүрийн түвшний хүмүүст Үйлчилгээ гээч үйлчлүүлэгч нь оролцож байж бүтэх онцлог бүтээгдэхүүн санал болгодог болохоор хүссэн ч, эс хүссэн ч дэлхийн стандартыг хөрсөндөө буулгаж байж үр өгөөж ахиухан үлдээх өндөр зэрэглэлийн жуулчдыг татаж басхүү тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлнэ.

Монгол улсад Чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO 9001:2008 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн анхны аялал жуулчлалын компани нь Нью жуулчин турс ХХК гэдгийг хэн хүнгүй мэдэх байх. Аргагүй л манай хур туршлагатай компаниудын нэг болохынхоо хувьд энэ салбарт бизнес эрхлэгч бас эрхлэхийг хүсч буй залууст үлгэр дууриал болохоор сайхан жишиг болсон.

Ийнхүү олон улсын стандартыг нэвтрүүлснээр үйлчилгээний чанар сайжирч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж дээшилж, байгууллагын бүхий л түвшинд дэвшил гардаг болохоор манай салбарынхан нэвтрүүлсээр байна. Тэдний нэг нь ISO ISO9001:2015 стандартыг нэвтрүүлсэн “Dream Тerelj Lodge”-ийн онцлох туршлагыг салбарынхантайгаа хуваалцаж байна.

Үүдээр ороход л угтах үйлчилгээнээс эхлээд тохижилт, цэвэрлэгээ нь үнэхээр мэргэжлийн түвшинд анхны сэтгэгдлийг өндөр түвшинд өгч чадаж байсныг заавал дурдах хэрэгтэй байх.

Бүх тавилга хэрэгсэл нь дотоодын үйлдвэрлэл тэр дундаа дандаа өөрсдийн хүчээр хийсэн байгаа нь гүн сэтгэгдэл үлдээж байсан. (бүх ор, шүүгээ, ширээ, сандал гээд бүгд)

Амрагч үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг бодолцон бүх гэрийн ханын өндрийг 180 см-ээр захиалан хийлгэсэн болохоор дотор нь ороод зогсоход бөхийх, атийх асуудал гарахгүй.

Аргагүй л олон улсын стандартыг нэвтрүүлсэн газар болохоор жуулчдад шаардагдах мэдээллийг өгч чаддаг. Жишээ нь сэнсийг хэрхэн ажиллуулах, байгальд яаж ээлтэй байх, юуг анхаарах гээд бүх л мэдээлэл яг байх ёстой газраа байсан.

Тусгай хамгаалалттай бүс нутагт байрладаг болохоор эдний гол зуух нь 3 давхар шүүлттэй бөгөөд агаар бохирдуулах хортой элементүүд нь шүүгддэг учраас агаар бохирдуулдаггүй гэж байгаа. Гэхдээ үнэхээр талархмаар бас бахархмаар нэг туршлага нь хүлээлгийн танхимын болон зарим гэрүүдэд байрлах камин зуухнууддаа энэ харагдаж байгаа боргоцойн холтос болон голоор хийсэн утаа, үнс бага гаргадаг эко түлш хэрэглэгдэг.


Laundry буюу угаалгын газар бол үнэхээр эмх цэгцтэй, итгэл төрмөөр цэвэрхэн байгааг анзаарч байгаа байх.

Морин хуурын гэр музейд нь 150 жилийн настай хуураас эхлээд улсын архиваас шүүж авсан алдарт хуурчдын түүхэн зурагнууд дэлгээтэй байна.

Ингээд хорвоогийн жамд ойртуулаад төлөвлөчихөөр жуулчдын сэтгэл ханамжид нөлөөлж чадаад байгаа болохоор бид эхлээд бие биенээсээ л суралцмаар байна.


Тэмдэглэл хөтөлсөн: Travel Hub Mongolia ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Цоморлиг


Жуулчны баазуудаас авсан санал асуулгын дүн

13/12/2018

Аяллын хөтөч тайлбарлагчид маань хамгийн их цагийг өнгөрөөж, ингэх зуураа эерэг, сөрөг янз бүрийн харилцаанд ороод авдаг нэгэн үйлчилгээний байгууллага байдаг нь мэдээж ЖУУЛЧНЫ БААЗ билээ. Тэгвэл яагаад энэхүү 2 субъектын харилцаа амжилтгүй болоод байдгийн шалтгааныг тодруулах зорилгоор авсан санал асуулгынхаа дүнг танилцуулж байна.

Тур оператор компаниудаас авсан санал асуулгын дүн

10/12/2018

Трэвел Хаб Монголиа ХХК нь 2018.11.23 өдөр БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холоо болон Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран зохион байгуулсан "Хөтөч тайлбарлагчдын анхдугаар чуулган"-ы зохион байгуулалтын ажлын хүрээнд олон төрлийн санал асуулгуудыг авч үр дүнгүүдийг нь шат дараатай хүргэсээр байгаа билээ.

Хэдхэн хоногийн өмнө та бүхэнд 271 хөтөч тайлбарлагч оролцсон санал асуулгын дүнг танилцуулж аяллын үйлчилгээний фронтын тэргүүн шугамын дайчиддаа тулгардаг олон бэрхшээлүүдийг ил болгож сошиал ертөнцөд багагүй хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Тэгвэл энэ удаа мэдээллийн тэнцвэрийг хадгалах үүднээс тур оператор компаниудаас авсан санал асуулгын дүнээ танилцуулж байна.

 

Хөтөч тайлбарлагчдаас авсан санал асуулгын дүн

27/11/2018

Анхдугаар чуулганаа амжилттай зохион байгууллаа!

Трэвел Хаб Монголиа компанийн хамт олон аяллын хөтөч тайлбарлагч , жолооч, тогооч нарын нэгдсэн мэдээллийн санг хөгжүүлээд хагас жилийн нүүр үзэж байгаа ч 1000 гаруй үйлчилгээний ажилчдын мэдээллийг байршуулаад байна. Хэдийгээр бид эдгээр мэргэжилтнүүдийг зуучлах, тэдэнд хүчин чадлаа бүрэн ашиглахад нь туслах зорилготой ч, бидэнд итгэн хамтран ажиллахад бэлэн байгаа ийм олон залуусын эрхийг хамгаалах, ил, далд байдаг асуудлуудыг шат дараатайгаар шийдэх зорилготой ажилладаг билээ.

Энэхүү гэгээн зорилгын илрэл болгож эхний ээлжинд хөтөч тайлбарлагч нарын дуу хоолой болж, тэдэнд тохиолддог түгээмэл асуудлуудын шийдлийг хайх зорилгоор 2018.11.23 өдөр “Хөтөч тайлбарлагчдын анхдугаар чуулган”-ыг Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо, БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.

Цаашдаа бид чуулганы хэлэлцүүлгүүдийн үеэр гарсан санал зөвлөмжүүдийг шат шатных нь байгууллагуудад уламжилж, тодорхой үр дүнд хүрэхийн төлөө ажиллах болно.

Тус чуулганы зохион байгуулалтын ажлын хүрээнд хөтөч тайлбарлагч нарын ажлын гүйцэтгэл, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаархи бодит мэдээлэл цуглуулах үүднээс салбарын мэргэжилтнүүдээс санал асуулгуудыг авсан билээ.

           Энэ удаа бид нийт 271 хөтөч тайлбарлагч оролцсон санал асуулгын дүнг танилцуулж байна. Одоогоор энэ салбарт хөтөч тайлбарлагчаар ажилладаг хүний тоог тодорхой хэлэх ямар нэг байгууллага, хувь хүн байхгүй бөгөөд зарим нэг албан бус эх сурвалжид дурдсанаар 600-700 хүн байдаг гэж үзвэл судалгаанд оролцсон хүний тоо харьцангуй сайн, төлөөлөхүйц байна гэж үзэж болно.

Салбарын мэргэжилтнүүд түүн дотор аяллын бүтээгдэхүүн төлөвлөгч болон бодлого тодорхойлогчдын анхаарлыг зайлшгүй хандуулах ёстой хэд хэдэн асуудлууд байсныг дурдах ёстой байх. Жишээ нь:

1.     83% нь 21-45 насны хүмүүс,

2.     Эдгээр хүмүүсийн 70% нь эмэгтэйчүүд,

3.     52% нь гэрлэсэн,

4.     77,5% нь ерөнхий сонирхлын аяллын хөтөч тайлбарлагч харин үлдсэн 22,5% тусгай сонирхлын аяллын хөтөч тайлбарлагч,

5.     80% нь мэргэжлийн хөтөч тайлбарлагч буюу ямар нэг сургалт, дамжаа дүүргэсэн эсвэл аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил эзэмшсэн,

6.     Гэвч нөгөө талаасаа тур оператор компаниудын хөтөч тайлбарлагчдыг ажилд авах гол шалгууруудыг эрэмбэлвэл: 1. Хэлний мэдлэг, 2. Харилцааны соёл, 3. Хандлага 4. Мэргэшсэн байдал,

7.     Хөтөч тайлбарлачийн зэрэглэл тогтоох ажлыг Хөтөч тайлбарлагчдын - 83%, Жуулчны баазуудын - 96%, Тур операторуудын - 95% нь дахин сэргээх Шаардлагатай хэмээн хариулсан,

8.     80% нь 1-6 сарын хугацаанд ажилладаг бол үлдсэн 20% нь 6-дээш сар ажилладаг,

9.     74% нь хөтөч тайлбарлагчаар ажиллахдаа ажил олгогчтойгоо хөдөлмөрийн гэрээ хийдэг,

10. Эдгээр хөдөлмөрийн гэрээний 68%-д нь байгууллагын нууцын тухай дурдсан байдаг боловч дөнгөж 20%-д үл өрсөлдөх тухай дурдсан байдаг,

11. 56% нь 2-4 ба түүнээс дээш ажил олгогчтой хөдөлмөрийн харьцаа үүсгэдэг,

12. 63% нь ажил олгогчоос олгож байгаа хөдөлмөрийн хөлсөнд сэтгэл дундуур байдаг,

13. 57% нь хөтөч тайлбарлагчаар ажиллахдаа ямар нэг даатгалд хамрагддаггүй,

Бусад үр дүнг та бүхэн зурган хэлбэрээр хүлээн авна уу. 



Дэлхийд ер бусын лоджийн тоонд багтаж чадсан бидний нэг

01/08/2018

National Geographic Unique Lodge of the World- Three Camel Lodge

Говийн гурван тэмээ хэмээх энэ газар бууж, сааталгүй олон жил болжээ. Их л үнэтэй болсныг нь дам сонссоноос хэтрэхгүй бараг 10 жил өнгөрч. Тиймдээ ч тэр үү үйлчилгээнд нь онцгой сонин зүйл юу байна гэж их л няхуур ажиглаж явсан хөтөч миний бие жуулчдаа аваад мордох хүртлээ ингэж үйлчилчээд энэ зэргийн үнэ нэхэлгүй яах вэ л гэж бодож суулаа.

Бас болоогүй ээ зураг, хөрөг даран дараа дараагийн олон байгууллагад санаа өгчих юмсан хэмээн хэрэндээ хичээж байснаа нуух юун.

Ямар ч байршлын хэрэгслийн талаарх анхны сэтгэгдлийг угтах үйлчилгээ бүрэлдүүлдэг. Эднийх хүмүүс ойр зуур гараад ирэхийн хооронд ч заавал үдэж бас угтаж байсан нь манайдаа л содон санагдсан.

Бас ресепшний өрөөнд байгаа энэ гэрүүдийн байрлал заасан зураг, гэр болгоныг нутгийн араатан, жигүүртнээр нэрлэсэн зэрэг нь шууд л нүдэнд тусч жуулчид хүртэл бид ямар гэрт орж вэ гээд л сонирхож байгаа нь угаасаа сайхан угтаад сэтгэлд нь дулаан мэдрэмж төрүүлсэн хүмүүст та бүхэн үнэхээр мэргэжлийн баг хамт олны гарт орлоо гэдгийг сануулах мэт.

Гэрийн түлхүүрүүдийг ийм жигд, гарт барьцтайгаар хамгийн гол нь орон нутгийн материал ашиглаад оосорлосон байна. Үүнийг яагаад үзүүлээд байна гэхээр одоо ч гэсэн манай зарим баазууд түлхүүрэндээ нэг эвтэйхэн оосор хийчээгүй байдаг болохоор л тэр шүү зөвөөр ойлгоорой.

За тэгээд жуулчдын болоод тэдэнд үйлчилж яваа хүмүүсийн хамгийн их санаа тавьж, анхаарал хандуулдаг сэдэв бол ариун цэврийн өрөө. Жуулчдын гэр бол ойлгомжтой залгаа гэрт 00, шүршүүрийн асуудлыг шийдсэн байна. Энэ бол харьцангуй манайд байдаг болсон туршлага.

Харин хөтөч миний буусан гэрийн 00-г шийдсэн арга нь үнэхээр найзуудтайгаа хуваалцмаар туршлага санагдсан шүү. За эхний зураг бол гаднаас ороод ирэнгүүт харагдах дүр зураг миний зүүн гар талд 00 байгаа гэсэн үг. Хүмүүсийн амрах хэсгийн өндөрлөөд үүдний жоохон талбайг 00 болгон зассан байгаа.

Харин орон дээрээс бол үүдний хажуугийн минийхээр бол жоохон талбайг орон нутгийн чулуу голдуу материал ашиглан 00-н ханыг босгосон нь их эвтэйхэн болж.

00 дотроо бол зай талбай хангалттай, цэвэрлэгээ, үйлчилгээ сайтай байсныг заавал дурдах ёстой. Над шиг үнэрч хүн унтаж байхад элдвийн юм үнэртэх вий хэмээн их болгоомжлонгуй орсон ч бүтэн 2 хонох хугацаанд тийм таагүй зүйл огт мэдэрсэнгүй.

Эдний нийтийн 00, душийг үнэхээр магтууштай. Нэгдүгээр зай талбай сайтай, хоёрдугаарт дандаа орон нутгийн материал ашигласан байсан.

За нуулгүй хэлэхэд манай зарим баазуудын 00 ороод сууж болохгүй өвдөг тулаад байдгийг хөдөө гадаа над шиг ажил хийдэг хүмүүс мэдэх байх. Би бол тийм өндөр бас өргөн ч хүн биш тэгэхээр манай голлох зах зээлийн орнуудын жуулчид ихэнхидээ надаас биерхүү байдаг. Тэгэхээр тэдэнд бол яг л хавханд орсон юм шиг санагддаг биз ээ.

Бас шүршүүрт орохоор саван шампуниа нэг гартаа барьж байгаад ор гэж байгаа юм шиг тавиур эсвэл өлгүүр гэх зүйл тавиагүй байдаг нь үнэхээр тухгүй санагддаг. Тийм болохооро эдний 00, шүршүүрийн зургийг олон хүн харж санаа аваасай гэж бодож байна.

Эндхийн өнцөг булан бүрээс орон нутгийн материал болох мод, чулуу, эсгийг яаж ашигладгийг харж болно.


Амрагчдын тав тухыг хангах тал дээр үнэндээ эксперт хаана ч байсан ингээд алсын бараа хараад сайхан налаад суу, налаад хэвт л гээд байна шүү дээ.


Тэгээд хамгийн гол нь зочдоо мэдээлэлтэй байлгаж чадаж байна. жишээ нь та өнөөдөр оройн хоолонд юу идэх вэ, та ямар газар ирчээд байна, ямар хуваариар ажиллах вэ гэх мэт хаашаа л харна мэдээлэл.

(дор байгаа самбар чулуу зүсээд хийсэн самбар шүү)

Тэргүүн туршлага хуваалцсан Э.Цоморлиг

“MEGA EVENTS - LOCAL ECONOMIES - GLOBAL STATUS”

10/07/2018

БНХАУ-ын ЗГ ирэх 5 жилд аялал жуулчлалаар дамжуулан 12 сая иргэдээ ядуурлаас гаргана гэсэн зорилготой ажиллаж байна. (China Daily: China eyes rural tourism for poverty alleviation, 2017)

Аялал жуулчлал гэж ямархан буянтай салбар болохыг ойлгочихсон зарим айлын айхтар хүүхдүүд ингээд байх юм. Ийм мэдээ унших тоолондоо П.Бадарч гуайн “Аа яадгийм ороо л биз, гадагшаа би хүүгээ өмөөрлөө. Ам нь цангаж байгаа даа, муу хүү минь, дотогшоо би өмөлзлөө” гээд шүлгийнх нь мөр санаанд буух юм даа.

Аялал жуулчлал, тэр дундаа эвент аялал жуулчлалын амтанд ороод удаж байна даа хиамар лундаа муутай бидний урд хөрш. Мега эвент буюу дэлхийн болон бүс нутгийн хэмжээний томоохон улс төр, урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулаад орон нутгийн эдийн засгаа дэмжиж, олон улс дахь байр сууриа бататгах бодлогоо танилцуулаад лав л 10 жил боллоо.

  • 2008 Beijing Summer Olympics
  • 2010 Asian Games, Guang zhou
  • EXPO 2010,Shang Hai
  • 2011 The 26th Summer Universiade, Shenzhen
  • 2017 Miss World, Hainan
  • 2017 Victoria's Secret, Shang Hai

Бид тэднийг “хужаа”-гаар нь дуудан өөрсдийнхөө өндөр хиамарыг магтан дуулж сонгуулиас сонгуулийн хооронд амьдрах зуур нөгөө гайхлууд чинь 2008 оноос хойш 3 сар тутамд нэг удаа дэлхийн хэмжээний арга хэмжээ зохион байгуулж байна гэхээр үнэхээр живүүн санагдаад байх юм.

За тэгээд бүтээн байгуулалтын гайхамшиг, эдгээрээс үлдсэн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн зах зухаас дурдвал:

БНХАУ-ын тамирчдын 2008 оны олимпоос өмнө ба дараахь алтан медалийн тоог анзаарвал:

Үүнийг л эвент аялал жуулчлал хөгжүүлэхийн эв эерэг нөлөө гэхгүй бол өөр юуг хэлэх билээ.

2008 оны Бээжингийн олимпийн үеэр барилга, зам тээвэр, хүнсний салбар эрчимтэй өсч, онгоцны буудал, спортын цогцолборуудын бүтээн байгуулалтыг өрнүүлж, олон сая ажлын байр бий болгож, 2004-2008 оны хооронд ДНБ 1055 тэрбум долларт хүртлээ өссөн.

Их бүтээн байгуулалтынх нь сор болох “Шувууны үүр” цогцолбор нээлтээ хийснээсээ хойш 30 сая жуулчин хүлээн аваад байгаа бөгөөд жил бүрийн орлого нь 200 сая юань буюу 30 сая долларт хүрсэн.

2010 оноос хойш Шанхай хотод зохион байгуулагдаж байгаа Олон улсын Экспо-г зохион байгуулах ажлын хүрээнд 100 гаруй зам шугам засч, дэлхийн стандартад ойртуулсан байна

Шанхайн ойр орчмын хотуудын үйлчилгээний салбар тэр дундаа зочлох үйлчилгээний салбар цэцэглэн хөгжсөн байна.


Зориод ирэх жуулчдынхаа аюулгүй байдлын чанарыг дээшлүүлэхийн тулд “Шанхай - агаарын бохирдолгүй хот” болох зорилго тавин зарим төслүүдээ тууштай хэрэгжүүлж байгаа юм байна. Ингэхдээ:

  • Оршин суугчдын тоог хязгаарласан.
  • Иргэдийнхээ автомашин эзэмших эрхийг журамласан.
  • Ногоон байгууламжийн талбайг ихэсгэсэн.
  • Томоохон үйлдвэрүүдээ хотоосоо гаргасан.
  • Хуучин автомашин хэрэглэхийг хориглосон гэх мэт.

Иймэрхүү л байна даа. Бидэн шиг тэнгэр заяатай хүмүүс эд нараас сурна гэж юу байх вэ.

Таны аялал жуучлалын бизнест хэрэгцээт мэдээлэл: 2018 оны аялалын тренд ямар байх вэ?

10/07/2018

1. Community-focused зочид буудлууд

Аялагчид тав тухтай тансаг аялал хүсэмжлэхээсээ илүүтэй тухайн орны ахуй амьдрал, соёлыг таньж мэдэх хүсэлтэй болсон билээ. Тийм ч учраас хэт тусгаарладсан, зөвхөн тав тухыг эрхэмлэсэн гэхээсээ аялаж байгаа газраа байгаагаар нь мэдэрч, харах, шинэ хүмүүстэй уулзаж, танилцах боломжийг олгосон нээлттэй лоунжтай зочид буудлууд 2018 оны тренд байх юм байна.

2. Зочид буудлын шинэ технологи

Энэ жил зочид буудлынхаа технологид нилээн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болох нь байна. Тэр тусмаа утасгүй интернетийн үйлчилгээ, түүний цар хүрээ, хурданд сайтар анхаарах хэрэгтэй. Үүгээр зогсохгүй AI буюу хиймэл оюун ухааны технологиор дамжуулан аялагч, үйлчлүүлэгчид автомат захиалга, төлбөрийн үйлчилгээнд хамрагдаж, гар утасны аппликешн ашиглан зочид буудлын гадна ч, дотор ч хэрэгтэй үйлчилгээгээ авдаг болох аж.

3. Multigenerational буюу гэр бүлийн аялал

2018 онд гэр бүлийн бүх гишүүн (аав, ээж, өвөө, эмээтэйгээ аялах г.м) хамт аялах тренд дэлгэрнэ гэсэн таамаглал бий. Ганцаараа, тэр тусмаа эмэгтэйчүүд ганцаараа аялах нь 2017 оны тренд байсан бол 2018 онд эсрэгээрээ байх юм байна. Тийм учраас аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд үйлчилгээний хэлбэр, төрлөө ч үүнд зохицуулах хэрэгцээ үүсчээ.

4. Ололт амжилт шинэ туршлага болно

Аялал гэдэг зөвхөн газар үзэж, энд тэндхийн орнуудад очиж үзэхийн нэр биш болжээ. 2018 оны аяллын трендийн нэг бол “ололттой” аялал. Аялагчид нэгэн хэвийн зүйлсээ хийсээр ядарч, залхсан бөгөөд ямар нэг зүйлд хүрч, амьдралдаа хэзээ ч хийж үзээгүй зүйлээ хийж үзэхийг хүсч эхэлнэ. Сорилт, бэрхшээлтэй байдал нь яг л марафонд гүйгээд барианд орохтой ижил юм. Тийм ч учраас аялагчид өндөр ууланд авирах, тухайн улсын ард иргэдийн өдөр тутмын амьдралтай танилцах, эсвэл байж болох “солиотой” зүйлсийг аялалын үеэр хийж зүйлсийн жагсаалтдаа нэмэх нь гарцаагүй.

5. Ажиллангаа аялах

Бүтэн цагийн аялагчид өдөрт 5-9 цаг ажиллах нь хийж ядах зүйл биш болно. 2018 онд бизнесийн аялалын хугацаа сунгагдах төлөвтэй байна. Аялалынхаа хугацааг сунгахаас ч илүүтэй дижитал нүүдэлчдийн тоо нэмэгдэнэ гэж үзжээ. Дэлхий даяар аялангаа утасгүй интернеттэй газраас ажлаа хийж, онлайн харилцааг эрхэмлэж, мэргэжлийн хамтын оффис буюу coworking space-үүдээр оффислож ажиллах нь 2018 оны тренд болно.

6. Эрүүл атлаа энгийн хоолтой аялал

Аялалын үеэр хийх ёстой хамгийн чухал зүйлсийн нэг бол тухайн орны соёлыг илтгэх, таниулах үндэсний хоолыг туршиж үзэх байсаар ирсэн. Харин 2018 оны тренд нь үнэтэй ресторанд хооллохоос энгийн айлд очиж хооллохыг илүүд үзэх гэнэ.

7. Газрын зурагт буугаагүй газрууд

2018 онд аялагчид хүн бүхний очиж үзэхийг хүсдэг газраас илүүтэй газрын зурагт буугаагүй, илрээгүй “эрдэнэс” эрэлхийлэх юм байна. Хүн ихтэй, бужигнасан аяллын зогсоолоос илүүтэй хүн багатай, үнийн хувьд ч боломжийн газрыг сонгоно хэмээн таамаглаж байна.

8. Ухамсартай аялал

Тогтвортой аялал 2017 оны тренд байсан билээ. Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй, органик аялалыг илүүд үзэх бөгөөд 4,5 одтой сүлжээ буудлууд, дэлгүүрүүдээс илүүтэй авсаархан, ботик буудлууд тренд болох ажээ.

Тайга нохой буюу талын айлын үнэнч андын тухай таны мэдэхгүй ТАВАН баримт

10/07/2018

Тайга нохой сонирхон тэжээгч, Хэнтий аймгийн Батноров сумын иргэн …тэй хэдэн хором ярилцаж нохойн тухай сонирхолтой мэдээлэл авсан юм.

Түүний нохой Боссуул ганцаараа 37 чоно агнасан нас залуу, 2017 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Тайга нохойн улсын аварга шалгаруулах оны тэмцээний ялагч, анч, уралдаанч нохой юм. Түүний ярианаас тайга нохойны ТАВАН баримтыг онцлон хүргэе.

1. Олон зууны тэртээ эртний Монголын хаадын үнэнч хамгаалагч байсан тайгын нохойн тухай бид төдийлөн сайн мэддэггүй.

Хубилай хааны үеэс уламжлан ирсэн зургуудаас харахад ан хийж яваа тайгын нохойн дүрслэл түлхүү харагддаг аж.

Монгол тайга нохой нь амьдарч буй газар нутгийн онцлогоос хамааран олон газраар тархсан гэддэг бөгөөд Оросын Борзо тайгад энэ нохойн бас нэг төрөл амьдардаг.

2. Өнгөрсөн хугацаанд цөөн хэдэн нутгийн анчин тайгын нохой өсгөж, үржүүлэн явсаар өдийг хүрсэн байдаг.

11 сард их хүйт эхэлмэгц тайгын нохойн ороо ордог ба идэр есийн хүйтэнд гөлөглөдөг. Энэ нь гөлөг байхаасаа маш их тэсвэр хатуужилтай нохой болон өсөх бас нэг шалтгаан болдог байна.

Өвлийн гөлөг зундаа хулгана, оготно агнаж идэж байгаад намар нь илүү том анд явдаг.

9 сартай гөлгөн нохой ганцаараа чоно барьж байсан саяхны түүх ч бий.

3. Ийнхүү маш ховор үүлдэр, угсааны нохойгоо хамгаалах, олон нийтэд таниулах үүднээс Батноров сумынхан Тайга нохойн уралдаан тэмцээн анхлан зохиож эхэлсэн хүмүүс юм.

“Талын түмэн адуу” нь адуучдын үнэнч анд тайга нохойн уралдааныг анх өнгөрсөн жил зохион байгуулж байв. Энэ арга хэмжээнээс улбаалан хүмүүс тайга нохойг харьцангуй таньж мэддэг болсон гэж дүгнэж болдог.

4. Тайга нохойн тухай өөр нэг сонирхолтой баримт дурьдахад 1990-ээд онд ганцхан тайга нохойтой, ганц морьтой айл байсан юм.

Өглөө гараад л арав гаран тарвага барина.

Намраар зээрийн анд гарна.

Үнэг хярс барихаар нь арьсаар нь лоовууз малгай хийж өмсөнө. Ганцхан охин нохой нэг айлын амжиргааг залгуулчихдаг байсан гэхээр хүмүүс ер итгэдэггүй.

5. Монголчуудын ан авлах ухаан их нарийн.

Намар болохоор чоно малчдын малруу халдаж эхэлдэг учраас малаа хамгаалахын тулд тайга нохойгоо дагуулан чонын анд гардаг бөгөөд нутгийнхны чонын анд явах ухаан их нарийн, тодорхой ёс заншил олон бий.

Ярилцагч маань төрийн ажлынхаа хажуугаар хоббигоороо нохой тэжээдэг хүн аж. Өөрөө нохой, морь их сонирхдгээ хэллээ.

Түүний хэлж байснаар одоо цагт хүмүүс нохойнд мөнгө хаяж авах нь их болсон.

Үнэлгээ хамгийн багадаа 300000 байдаг байна.

Энэ жилийн талын түмэн адуу арга хэмжээгээр аль болох олон нохой оролцуулахаар зорьж байгаагаа дурьдлаа.

Онцлох:

“Сонирхлоороо, цаг заваа зориулан тэжээж, нохойгоороо ангийн сургуулилт хийлгэдэг учраас ч тэр үү миний нохой улсын аварга нохой шүү дээ хэмээн бахархаж ярих сайхан байдаг юм.”

“Өнөөдөр тайга нохойг мэддэг, сонирхдог хүмүүс санаа нийлэн дэлхийн нохой судлалын холбоонд энэхүү нохойгоо бүртгүүлэхээр явж байгаа.

Хэрвээ би өөрийгөө орчноос таслаад тайгад очоод нохойтойгоо амьдарвал өлсөж үхнэ гэсэн асуудал ер гарахгүй. Эзнээ тэжээгээд байх чадалтай нохой юм.”

Хөвсгөл нууранд зорчсон тэмдэглэл буюу “хүн болсон” түүх

10/07/2018

Хотлоор зорих Хөвсгөл нууранд анх удаагаа зорчиж “хүн болсон” тэмдэглэл

Аялалд гарахын өмнөхөн

2017 оны 8 дугаар сарын 22-ны өглөөний 10 цагийн үест Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн зүг 4 хүний бүрэлдэхүүнтэй аялал, ажлын баг хөдөлсөн юм. Хөвсгөл дундаа Art88 Resort-ыг зорин хөдөлцгөөлөө. “Явлаа шүү дээ” гээд гэрээсээ гарч одов, тэр өглөө.

Би гэдэг хүн 20-оод наслахдаа Хөвсгөл нуурын барааг хараагүй, бараа атугай ойр хавиар нь дайран өнгөрч ч байсан удаагүй хүн байлаа. Дэлхий дээрх хамгийн цэнгэг нуур, зон олны зун цагт хамгийн ихээр зорчдог газар, байгалийн сайхан цогцолсон үзэсгэлэнтэй сайхан нутаг гэдгийг сонссоор байсан ч очих завдалгүй явсаар өдийг хүрчээ.

Баярлаж догдолсондоо, бас очиж үзсэн туршлага үгүйдээ нимгэн хувцастай явж, жаахан жиндэж будилсныг эс тооцвол аялал дурсамжтай сайхан боллоо.

Биднийг очих үед Хөвсгөл нуур орчим намрын урь аль хэдийн орж, ууландаа цастай байсан ч байгаль дэлхий нэг дор дөрвөн улирал цогцлоосон байсан нь гайхмаар мэдрэмж төрүүлсэн юм.

Бичсэн тэмдэглэлээр минь Хөвсгөл нуурлуу “аялах”-аас өмнөх урьтал энэ байлаа. Цааш явахад бэлэн үү?

Аян замын соёл

Манай машиныхан их өвөрмөц улсууд байсныг дурьдая. Сэтгүүлч, зураач, аялал жуулчлалын салбарын “магнат”-ууд гээд л. Бид дөрөв дундаас хамгийн их унтаж, өөрийгөө амрааж явсан нь би бөгөөд хамгийн их яриа нь жолоо барьж явсан Цэба, Оргил нар, хамгийн ихээр эморч явсан нь Өлзиймаа байв.

Замд нартай, тэнгэр цэлмэг байсан болохоор сэтгэл ч тэнүүн болж замын хажуу хавийг харж, хааяа алсын бараа ширтэж явахдаа Монгол нутаг минь ямар сайхан юм бэ дээ гэх бодлын хамт сэтгэлийн их амар амгалан бий болж байсан тэр мэдрэмж одоо ч тодхон. Намар аль хэдийн болсон боловч байгаль э, хүн хоёр зуныг тийм амархан тавьж явуулахгүй гэсэн шиг ногооноороо, зарим газар одоо л зун эхэлж байна уу даа гэмээр байлаа. Ийш тийш байнга явдаг, Монгол орноо тойроод үзчихсэн, бараг газар бүрийг нь андахгүй гэхэд хилсдэхгүй туршлагатай аялагчидтай хамт явснаа азтайд тооцно. Учир юу вэ гэвэл сонин содон түүх, дурсамжаа ярьж, туршлагаасаа хуваалцаж явсан нь сонсоход сайхан. Найман зуу гаруй км замыг туулах тийм ч амаргүй байсан ч үргэлжийн чих, нүд баясаж явсан болохоор замд түүртэх зүйл ерөөс гараагүй.

Нэг мэдэхэд үдийн хоолны цаг өнгөрчээ. Бид Дархан хот өнгөрч яваад гэр буудлуудад түр бууж үдийн, оройн хоолоо хамтатган идэж авлаа. Бидний Хөвсгөл нууранд очихоор төлөвлөсөн цаг шөнийн 02 цаг.

04:30 цагийн үед нар тийм ч их хэвийгээгүй, гадаа сэрүү унаагүй таваархан байв.

Аян замдаа гэр буудалд буух нэг л сайхан байдаг. Нутгийн айлуудын амьдрал ахуй нүдэн дээр ил өрнөж, хүүхэд нохойн дуу цаанаа нэг дотно бөгөөд хамгийн сайхан нь хоол билээ. Мах гэж хоолны хоёрны нэг. Юу байна түүгээрээ дайлъя гэсэн шиг томоос том аяганд хийж авчирна. Аян замд орон нутагруу зорчиж байсан хүмүүс надаар хэлүүлэлтгүй үүнийг мэднэ дээ. Үүнийг “аян замын соёл” ч гэж нэрийдсэн бараг болно доо.

Жинхэнэ Монгол хоолоо зооглож аваад цааш явах урамтай, бас сэтгэлд өег.

Бороо ба төөрөөгүй ах

Бид шөнө дунд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаар дайрч, цааш Хатгалыг зүглэв. Мөрөнд дөнгөж хөл гишгэв үү үгүй юу чийг үнэртэж, түрүүхэн орсон болов уу гэлтэй борооны ус машины гэрэлт гялтайна. Гадаа ч сэрүүхэн байлаа.

Мөрөнгөөр дайрч ахуйд бороо шивэрч байснаа Хатгал дөхөөд ирсэн бороо арай ширүүсч, Хөвсгөл нуураас хагас зуун километрийн наахан явах үед бороо асгаж эхэллээ. Гадаа бороотой, тас харанхуйд явсан байсан ч бид машиндаа хүүхдийн дуу сонссон шигээ явж байтал арын суудлын хоёр зүүрмэглэнэ.

Биднийг Хөвсгөл нуурын наана байрлах олон амралтын газар дөтөлж явахад замд гэнэт нэг машин гэрлээрээ дохио өгөх нь тэр. Бид өнгөрч явах гэсэн ч хар шөнөөр машин нь эвдрээ юм болов уу хэмээн буцаж очиход бохир зөөдөг ачааны машин байх нь тэр. Жолооч ах замдаа явж байгаад жаал амсхийж байсан нь тэр байж. Бас болоогүй жаахан “ундаа” хүртжээ. Ганцаараа явахаас жаахан жийрхсэн юм болов уу.

Ах биднийг хань болоод явахыг хүслээ. Манай хэдэд татгалзах зүйл юу байхав, ахыг дагаад ханьдаа явцгаалаа. Бороо орсоор. Шөнө дунд болж бид ч явсаар. Нэг мэдсэн урд явсан ах машинаа зогсоогоод: “Ах нь ирэх газраа ирлээ. Та хэд цааш явдаа” гэснээр бид цааш “ганцаар” явлаа. Овгор дов ихтэй, хайргатай газраар л яваад байх шиг мэдрэгдэж байв. Моднууд урт урт хар, арзгар болж харагдахаас өөр зүйлгүй. Ер нь замд адал явдал таарах шиг сонин зүйл байдаггүй юм шиг. Тэр ахтай таарснаар хойш нойр сэргэж, цааш нь сэрүүн явсаар Хөвсгөл нуурын эрэгт байрлах Арт88 Resort-д шөнийн 03 цагт хүрч ирлээ.

Нуур хаана байна?

Шөнөжин давхисан болохоор өглөө эрт босох талаар өнгөрөв. Үдийн нарнаар дулаахан хөнжлөө суга үсрэн босч далай харах сэтгэл зүйгээ бэлдэж, тэрүүхэн тэндээ догдлоостой. Өлзиймаа (аялалын хамтрагч) бид хоёр арай түрүүлж сэрээд, гарч далайгаа үзэнгээ өглөө, өдрийн цайгаа уухаар болов. Гадаа бүрхэг байв. Бас их хүйтэн байсанд ихэд гайхснаа нуугаад юухэв. Хүмүүсийн нууранд авахуулсан зураг бараг л Бали, хувцас хунар жигтэйхэн л гоё байсан даг. Гэтэл хөөрхөн жиндүү байхад хэн гангалаад намираад байхыг хүсэхэв.

Хувцсаа дулаалахаас урьтаад далайгаа харчих санаатай дөрвөн зүг, найман зовхист хараа чулуудав. Байдаггүй ээ. Баруун талд цастай, өндөр уул, эргэн тойрон мод, амралтын газрын цагаан урцнууд, модрн байшингууд, хашаа… Нуур хаана байгаа юм бол гэж тэсэлгүй Өлзиймаагаас асуутал: “Тэнд байна шд” гээд хойд талруу толгойгоо өнгийлгөн заав. Сайтар харлаа. Байдаггүй. Нууран дээр будан бууж, төсөөлж байсан гүн цэнхэр бус, саарал нуур харагдах нь тэр. Шөнөжин орсон бороо ууландаа цас хаяж, нуурын усан дээр манан дэвсжээ. Тэрийг нь би анзаарахгүй далайгаа хайж хэсэг будилах нь тэр.

Бүрхэг тэнгэр, хачин сайхан, намуун байгаль, эргэн тойрон буй орчин гээд бүх зүйл далайг илүү сайхан болгож, сэтгэлд нэг л таатай болоод явчихлаа. Хурдхан далайн эрэг дээр, яг хажууханд нь очих юмсан гэсэн бодолтойгоо өдрийн хоолоо идэхээр Арт88-ын ресторанд орж ирлээ. Өндөгний хучмар, соустай нарийн мах, сүүтэй цайтай, дулаахан, тохилог орчин биднийг угтлаа.

Өчигдөр үдшийн 5 цагаас хойш хоол идээгүй ирснийг хэлэх үү, хоол их сайхан амттагдаж байв. Үдийн хоолоо идэж байхдаа орой юу идэх бол? Гэж бодож байсан л биз дээ? Үгүй ч байж болно, гэхдээ л оройн хоолыг тэсэн ядан хүлээсэн минь үнэн.

“Ноом-хон”

Манай багийнхан өдрийн хоолны дараа нуурын эрэг дээр очихоор хөдөллөө. Замдаа тэнд байрлалтай олон амралтын газрыг өнгөрч, гэлдэрч явсан болохоор бүх зүйлийг тогтож, сайтар харах боломжтой байлаа.

Моднууд нь их өндөр гуалиг юм. Бүгд нэгэн жигд ургасан ч юм шиг.

Ойн дунд гаргасан шороон замаар алгуурхан урагшлахдаа өмнөө байгаа, хажуу талдаа байгаа цастай уул, бас хажууханд байх үерлэсний улмаас зах хэсгээрээ саарал, гол хэсэгтээ гүн цэнхэр нуурыг харж баясан явлаа.

Тэнд амралтын газар дэндүү олон байдаг ажээ. Үнэндээ анх тоолж яваад сүүлдээ тоогоо алдав. Тийм л олон хүн Хөвсгөл нуурыг зорин ирдэг ажээ.

БИ АЯЛАХ ДУРТАЙ

10/07/2018

22 нас хүрэхээсээ өмнө 21 аймгаараа бүгдээр нь явж үзэхээр зорьж байгаа

Анх есөн настайдаа Хөх Цэрэг гэдэг хүүхдийн аялалд явж байсан юм. Тухайн үед нийгмийн янз бүрийн л давхаргын хүүхдүүд хамт орос ПАЗ автобусанд суугаад Архангай аймгийг зорьж байв. Анхны аялал минь намайг аялалд дуртай болоход их нөлөөлсөн гэж боддог. Аялалаар явахдаа байгалийн сайханд хамгийн их татагдаж, сайхан газруудыг харах гэж явдаг байсан бол сүүлдээ өөрийгөө илүү их таньж мэдэх хүсэлдээ хөтлөгдөн аялсаар байгаа.

Амьдралын боловсрол их сургуулийн боловсролоос илүү дээр гэж үзээд их сургуулиа орхин аялаж, олон зүйл сурч мэдэж, өөрийгөө илүү таньж, ойлгохыг хүсэхэд гэр бүлийнхэн минь сонголтыг минь хүндэтгэж хүлээж авсанд их баярладаг. Ер нь анх есхөн настай хүүхдийг танихгүй хүүхдүүдтэй хамт явуулж байсныг нь бодоод үзэхэд ч тэр эцэг эх минь хүүхдээ багаас нь бие дааж, өөрөө шийдвэрээ гаргаж сураг гэж явуулсан юм шиг санагддаг.

Аялалаар явахдаа байгалийн сайханд хамгийн их татагдаж, сайхан газруудыг харах гэж явдаг байсан бол сүүлдээ өөрийгөө илүү их таньж мэдэх хүсэлдээ хөтлөгдөн аялсаар байгаа.

22 нас хүрэхээсээ өмнө 21 аймгаараа бүгдээр нь явж үзэхээр зорьж байгаа. Одоо Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий гээд баруун дөрвөн аймгаар л явах дутуу байна даа. Явсан газар бүхэн өөрийн гэсэн онцлог, гоо сайхантай. Энд тэнд очихоороо тухайн газраасаа заавал нэг юм авдаг байсан юм. 12 настайдаа анх Хөвсгөл явж үзээд далайн уснаас ундааны саванд хийгээд гэртээ авч ирж байснаа мартдаггүй юм.

Нэгэнт л өөрийгөө аялалд зориулахаар шийдсэн болохоор цаашид яахаа төлөвлөж байгаа. Зүгээр л аялаад байх биш өөр хийхээр төлөвлөсөн зүйлс бий бий. Монголоороо аялаж дуусчихаад Солонгос явж ажил хийж мөнгөө хурааж байгаад ирэх жилээс барууны орнуудаар явахаар төлөвлөж байгаа юм. Ер нь хөлөө хүрэх газар бүрээр явж үзэх хүсэл бол миний чин хүсэл дээ.

“Trip to Khuvsgul lake where my feet may fail”

07/07/2018

“You call me out upon the waters

The great unknown where feet may fail

And there I find You in the mystery

In oceans deep my faith will stand”- Hillsong UNITED- Oceans


Summer comes with passion to wander around different places. Even songs we listen can happen to be about adventures, nature, travel, love and so on. And they all say go somewhere, seek something and refresh. Thus we definitely listen to them and genuinely accept the challenges to seek things fresh and mesmerizing aren’t we? In a nutshell, we all love travelling, most interestingly, always ready to pack our bags and disappear. Agree.


During every summer, people in Mongolia get chances to travel to beautiful nature all around the country near and far. So I do. Nature is always an “A plan” for Mongolians.


This time, we get to not secretive but fabulous Khuvsgul Lake in Khatgal, Khuvsgul province. As one of the deepest and clearest/cleanest lakes in the world with a beautiful sight of view, in a word, Khuvsgul lake is a genuine paradise to escape from daily life.


On the way to unusually, incredibly blue


Khuvsgul lake is around 800 kilometres away from the capital city of Mongolia, Ulaanbaatar. People take rides to Khuvsgul Lake mostly wheels including private cars and the buses as spending nearly 10 hours pretty patiently on wheels to get to that “paradise”. Once you reach there, you’d probably forget about things left behind


Like most people, I and the crew consisted of 45 people on one one bus headed to Khuvsgul in mid June.

A bit more about the crew, we were bunch of people aged from 4-65 who were aiming to reach the same destination that I’ve already mentioned above. At first, there were not many familiar faces in the crew and we barely talked for 3 hours on the bus whilst its heading to the destination, because Mongolians are considered to be humble and shy and at the same time we did not get a chance to break the ice. After a while, as we felt bored and curious about each other, we started talking to unfamiliar people sitting in front and back and kindly asked to play cards. The “Mafia” as suggested. I’ll say the “Mafia” was a good ice breaker as well as the beginning for the perfect vibe for the whole crew.


Four stars


Who knew we’d be staying at a Four Star hotel and camp. We arrived in Khuvsgul after 12 hours. It was incredibly exciting to reach the destination after half a day.


We’re supposed to stay at “Art88 Resort” right at the Khuvsgul lake. Perfect see sight and a nice place was a good combination for its visitors. We’re glad, honestly.

We had broad range of choices for accommodations to stay for 2 nights and 3 days such as yurts, urts (traditional yurt for Tsaatan the ethnic minorities settled in Khuvsgul area) types of wooden houses including luxury and normal.

Except comfortable accommodations at Art88 Resort, the food was absolutely good. It’s needless to say but yummy foods also made our travel more “delicious”. Time for breakfast, lunch, and dinner at that place was like time for laughter and joy. We’re FULL of happiness!


Dance till your feet ache

We travelers were lucky have had a great agenda and plans for our trip.

We stepped on a small ship “board” and reached Khusliin Khad (it means Wish Rock) where people visit to wish their wishes and reach there by small ships. It took us 10-15 mins to get there. On the way to Khusliin Khad, we were particularly impressed with the deep blue lake. The color of the lake was deep blue and it made me feel like I was diving into deep blue sky as I stared at the lake without any glance.


During our stay, one of Mongolian famous and talented bands named “Kharanga” arrived to Khuvsgul lake, especially to the Art88 Resort where we stayed to have its live concert. We were like happy guests ever because everything was so natural like we imagined. That night we danced hard, sang songs, witnessed a marriage proposal, had bottles of beers and a huge bonfire that lighted up the whole area. All these things including happy faces of a hundred people gathered there, and ache of my feet make me feel like I’m back to the dance floor which is the shore full of green grass and surrounded by deep blue ocean curtain.


We kept us relaxed as well as busy doing lots of interesting activities such as horse riding, hiking, a ship trip, swimming (in the pool. At the time we visited, the lake was not warm enough to swim but luckily, there was a pool), biking and dancing. Definitely had a great break during these days.


Everything has goodbyes


Anyone who went to this trip has well deserved this. Except the amazing place, delicious food, live music/band and all the other activities I had, such enthusiastic people with positive energy I spent time together for these 4 days made me feel it was a fortune to meet those people. As I went talk to all of them, I learned lots of things about people as well as myself.

This might sound typical that we learn about lots of things every day. But sometimes, somehow lots of factors separate us from real conversations and communications. Conversations and chats without any tools such as phones, laptops and stuff was a real thing that mattered.

I hope everyone who were in the crew earned enormous experiences and got beautiful memories as I did.

We had that hardest time to say goodbye to each other after those days. I am sure that every time we remember that time in Khuvsgul, it’s always a Hello to everyone who were there with us.

This is just an event until you worth it- Travel



By: Uchral Ganbaatar